Германы анхны эмэгтэй канцлер долдугаар сарын 17-ны өдөр төрсөн өдрөө тэмдэглэлээ. “Төмөр хатагтайн” хувьд хүний л гэх юм бүхэн заяагдмал бөгөөд өөрийн гэсэн нууцас, эрхэмлэх зүйлс бас айдас хүйдэс ч байдаг гэнэ. Иймээс хөшгөө нээснээр түүнийг энгийн хүнийх нь хувьд ажиглан харцгаая.
Ангела Доротея Меркель нь польш язгуур угсгаатай юм байна. Тэрбээр үүнийгээ хэзээ ч нууж хааж байгаагүйн дээр үүгээрээ бахархан гайхуулж ч явсангүй. Түүний Германд цагаачлан гарсан өвөг эцэг Людовик Казмирчек нь овгоо герман хаягтай болгосон нь Каснер юм. Тэр бүү хэл Польшийн хэвлэл мэдээллийнхэн канцлерийн авга ахын хүүхдийг олж тогтоосон байна. Ангелагийн холын хамаатан болох 78 настай ня-бо Зигмунт Рыхлицки нь баруун Польшийн Познани хотын “Оддын хотхон” хэмээн нэгэн дүүрэгт амьдарч байлаа. Тэрбээр 9 настайдаа хамгийн сүүлд 1943 онд Меркелийн өвөөг ээжийнхээ оршуулган дээр харж байж. Людвиг Краснер нь Рыхлицкигийнхэнтэй захидлаар харилцаж байсан тул түүнд Лейпцигийн их сургуульд физик судалдаг Ангела гэдэг ач охин байдгийг бүгд мэддэг байж. Тийм учраас Германы алдарт улстөрч маань дөрөвний нэг нь польш гаралтай юм.
Хэдийгээр шүтлэг бишрэлтэй гэр бүлд /аав нь пастор байж/ өссөн ч гэлээ Анна нь тийм ч номхон журамтай нэгэн байсангүй ээ. Эцэг эхтэйгээ маргах үедээ биеэ барьж чадахаа болин санваартан аавынхаа үгэнд ордоггүй байж. Ээж нь түүнийг яншуй авчруулахаарр хот руу явуулахад нь ёстой л үхэр цам харайдаг байсан гэж тэрбээр сэгүүлчдэд ярилцлага өгөхдөө өгүүлсэн нь ч бий.
Өсвөр насандаа хийсэн хамгийн том буруу хэрэг нь бол түүнд Баруун Германаас илгээсэн шинэ бэлтгэлийн хувцсаа бохирлосон хэрэг гэнэ. Тэрбээр түүнийгээ өмсөөд давирхайтай модны хонгил руу авиран гарсан гэж байгаа. Өсвөр насандаа анд найзуудынхаа хамтаар хар нэрсийг дамлан наймаалдаг байжээ. БНАГУ-ын үед “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдаалах нөхөрлөл” нь хувь хүмүүсийн түүсэн килограмм нэрсэнд 4 марк төлдөг байжээ. Харин дэлгүүрүүдэд энэ жимс хоёр дахин хямдхан байсан гэдэг. Иймээс тэдэнд мөнгө олдог нэгэн зальжин арга байжээ. “Бидний нэг нь килограмм нэрсээ 4 маркаар зардаг бол нөгөөх нь цагийн дараа уг лангуун дээр очоод 2 маркаар худалдан авдаг байлаа”. Өсвөр насандаа тэрбээр нэн идэвхтэй нэгэн байжээ. Тухайлбал эцэг эх нь Ангелаг пионер бол гэж ятгаагүй байхад л тэрбээр сайн дураараа пионерт хоёрдугаар ангидаа элсэн орж байж.
Сургуулийн он жилүүдийнхээ талаар тэрбээр “Би байнга арахис самар цөмдөг, бүжиг бүжиглэдэггүй охин байв. Миний очиж үзэж байсан цорын ганц хамтлаг бол “Puhdys” байсан” гэж дурсаж байжээ. Төгсөлтийнхөө үдэшлэгэн дээр “интоорын виски хэтэрхий шунаж ууснаас” юу болсныг ч санадаггүй гэнэ. Сургуульд байхад түүнд бусад хүүхдийн адил дуртай хичээл байсан нь физик юм.
Гэсэн хэдий ч энэ хичээлдээ нэг удаа “1” гэсэн дүн авч ч байж. Мөн түүнд орос хэл таалагдаж байсан тул олимпиадын шагналтан болсноор СССР-т ирж байсан гэнэ. Одоо ч тэрбээр оросоор муугүй ярьдаг. Сургуулиа Ангела “онц” төгсчээ.
Меркелийн дуртай зохиолч нь тэрсүүд сэтгэгч-найрагч Райнер Кунке болсон бөгөөд оюутны жилүүддээ түүнтэй танилцаж байсан гэдэг. Тэрбээр Лейпцигийн их сургуулийн физикийн факультетийг дүүргэснийг хэн хүнгүй мэднэ. Оюутан байхдаа Германы чөлөөт залуучуудын холбооны гишүүн байж, суртал ухуулга хариуцсан нарийн бичгийн даргын хувиар байгууллагынхаа ажилд идэвхтэй оролцдог байлаа. Меркель өдөрт хайрцаг янжуур татдаг байсан ч хожим нь хаясан байна. “Оюутны дисконд дуртай байсан бөгөөд ГДР-ийн /БНАГУ-ын/ хоёр дуунд барууны нэг дуу таацдаг байлаа. Надад “Beatles” болон “Rolling Stones” таалагддаг байв”.
1974 онд тэрбээр Ульрих Меркельтэй танилцсанаар 1977 онд нөхөрт гарчээ. Гэвч тэдний гэр бүл аз жаргалгүй байснаас 5 жилийн дараа салалтаар өндөрлөсөн байна.
ХБНГУ-д хэд хоногийг өнгөрөөхдөө 1986 онд “улс орондоо үнэнч байх шалгалт” өгсөн аж.
1989 онд Ангела Меркель Польш явснаар түүдгийн дэргэд найзууд, ирээдүйн хань Иохимийн хамтаар зөвлөлтийг эсэргүүцсэн Булат Окужава, Владимир Высоцкий нарын дуунуудыг дуулж байж.
Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын /БНАГУ/ үед Меркель нь коммунист системийн бахдаг шүтэгч, улс төрийн янз бүрийн хурал цуглаанд байнга оролцогч байв.
Харин 36 настайдаа Меркель нь Гельмут Колийн сайд нарын танхимийн хамгийн залуухан сайд болсон бөгөөд 90-ээд онд түүнийг “Колийн охин” гэж олонтаа нэрийдэх болсон нь түүнийг Коль дэвшүүлсэнтэй холбоотой аж.
Тэрбээр 1998 онд хоёр дахиа нөхөрт гарсан нь квант химийн салбарын дэлхийн хэмжээний авьяаслаг эрдэмтэн Иоахим Зауэр юм. Гэхдээ Ангела Меркель нь өөрийн гэсэн үр хүүхэдгүй гаргаагүй нэгэн.
Тэрбээр 8 дахь жилдээ төрийн тэргүүний албыг хашиж байна. Олон нийтийн анхаарлын төвд байх хүсэлгүйгээсээ Иоахим Зауэр нь гэргийнхээ тангаргаа өргөх ёслолд нь ч оролцоогүй гэдэг. Ангела Меркель бол сүүлийн 3 жилийн дэлхийн хамгийн нөлөөтэй бүсгүй улстөрч гэж “Forbes” сэтгүүл үзэж байгаа бөгөөд түүнийг мөн “тевтончуудын Маргарет Тэтчер” ч гэдэг байна.
Тэрбээр харьяаныхаа хүмүүстэй Мэссэнжерээр харилцдаг
Цахим шууданд дургүй нь аюулгүй байдлын асуудалтай холбоотой аж. Бундестагийн хэвлэлийн алба болон биржээс текст хэлбэрээр мэдээлэл авдаг түүний цүнхэнд гар утаснаас гадна тэмдэглэлийн дэвтэртэй харандаа, пудр, нүдний шил заавал байдаг аж. Учир нь тэрбээр холын хараа тааруутай.
Түүний ажлын өрөөний ширээн дээр нь герман гаралтай Оросын хатан хаан Агуу Екатеринагийн хөрөг заларч байдаг аж.
Ангелийн ойрын хоёр туслагч нь хоёулаа хүүхнүүд юм. Энэ бол хувийн нарийн бичгийн дарга Беата Бауман болон улс төрийн зөвлөх Ева Кристиансен юм. Хэдийгээр тэдэнтэй зөвлөлдөлгүйгээр Ангела ганц ч илүү алхам хийдэггүй ч гэлээ өөрийгөө залуухан ирээдүйд итгэл найдвар төрүүлсэн хүмүүсээр хүрээлүүлэх дуртай тул улстөрийн өрсөлдөгчид нь түүний багийг “бяцхан жаалуудын баг” гэж дор нь л нэрийджээ. Улсын тэргүүн хатагтайн цалин жилдээ 290 мянган евро гэнэ.
Меркель нь бөгж, бугуйвч, ээмэг зэргийг зүүдэггүй, үнэртэй ус хэрэглэдэггүй аж. Сонгодог хөгжим, тухайлбал Вагнерийн дуурь, Бах, Бетховений симфонийг илүүд үздэг. Хайртай кино нь “Паулегийн тухай домог” юм.
Дээр нь Меркель хатагтай бол хөлбөмбөгийн хорхойссон хөгжөөн дэмжигч бөгөөд энэ нь улстөрч харчуудтай холбоо тогтооход нь нэмэр болдог гэсэн.
“Фокус” сэтгүүлд ярилцлага өгөхдөө харчууд лугаа адил сайн хийж чадах хоёр зүйл түүнд бий гэсэн нь “Нэгдүгээрт, түлээ хагалах, хоёрдугаарт, аядуу хоолойгоор ярих” гэжээ.
Тэрбээр хүн бүрт амжилт гаргах боломж боломж бүрдсэн Америкаар бахархдаг аж. Тэрбээр “төмөр хөшиг” нуран унасны дараа анх удаагаа Америкт хөл тавьжээ. Түүний мөрөөдөл 1990 онд хэрэгжсэнээр нөхөр Иоахим Зауэрийн хамтаар Калифорнид амарсан гэдэг.
Ангела Меркель нь бусдын хувьд зуршил болсон кофений оронд өглөөдөө цай уудаг бөгөөд албаны машин нь “Audi А8”, хувийнх нь “Volkswagen Golf.”юм.
Албаны хуягласан машин нь 4 тонн татах агаад дээд хурд нь 210 км/цаг. Машин дотор талдаа тун сахилга чангатай. Зөвхөн телевизор, харилцах утас л байх бөгөөд ердийн л хуванцар гадаргатай аж.
Меркель палааж, банзал өмсөх нь нэн ховор, үндсэндээ өмдтэй костюмыг илүүд үзмой. Тэдгээрийг нь Гамбург хотын дизайнер Беттина Шенбах оёдог. Хувцасаа тэрбээр халааснаасаа төлөх бөгөөд оёдолчин нь хэмжээсээ канцлерийн гэрт очиж авдаг гэж байгаа.
Меркель өөрөө л гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс хоол хүнсээ цуглуулдаг бөгөөд цэцэрлэгээр салхилах, хоол хийх дуртай гэнэ. Төмстэй шөл, бульион, шницель, загасан хоолнууд маань боломжийн гэж тэрбээр үнэлдэг агаад нэн дуртайяа бялуу хайрдаг тул хэзээ ч зочид нь тэднийхээс өлсгөлөн гарч байгаагүй гэж нотолдог. Тэрбээр геманыхаа өтгөн шөл, салат мөн даруулганы бяслаг, дарсанд нэн дуртай гэх. Өөрийнх нь тогооч бүрэн эзэмшсэн эгэл жирийн тариачны гал тогоог илүү дээдэлдэг байнам.
Ангела Меркель, Иоахим Зауэр нар Берлиний төвд амьдардаг хэдий ч тэднийг нийслэл хотын хүмүүс гэж нэрийдэж болохгүй ээ.
Цаг ямагт л хотод амьдарч чадахагүй гэдгээ ч Ангела хэлдэг. Амралтынхаа өдрүүдээр тэр хоёр байгальд гарах, театр, кинотеатрт очих дуртай. Берлиний дэргэдэх зуслангаасаа гадна тэд Европт амрах нь олонтаа гэнэм. Тэд байрныхаа эзэд нь биш зөвхөн түрээсэлдэг бөгөөд улсын байр саванд орохоосоо татгалзжээ. Энэ байранд нь өнөө хэр ганц ч сэтгүүлч очоогүй гэнэ.
Меркелийн мөрөөдөл бол Москвагаас Владивосток хүртэл бүхий л Орос орноор зорчих явдал. Амралтынхаа зардлыг мөн л өөрөө төлдөг байна. Харин улс зөвхөн амралт руу, тухайлбал Австрийн Тироль, эсвэл Өмнөд Итали руу хийж буй онгоцны нислэгийг л санхүүжүүлдэг байна. Энэ зорилгоор засгийн газар “Аirbus А340”-ыг алсын нислэгт нь, харин “Global 5000”-ыг дунд зайны нислэгт нь зориулан гаргажээ. Мөн албаны нисдэг тэрэг нь нэн даруухан тул бутербродоор ч дайлдаггүй гэж байгаа. Германы канцлер нисч буй чиглэлийнхээ эсрэг харж суухыг эрхэмлэдэг аж. Нислэгийн үеэр хамгийн дээд тал нь мэндчилсэн болон баяртай гэсэн үгс л унагах бөгөөд энэ бүх хугацаандаа бичиг баримттайгаа л ажилладаг байна.
Нислэгийн үед үзүүлэх хөнгөлөлт нь түүний нөхөрт хамаардаггүй тул арвич Иоахим Зауэр гэргийгээсээ тусад нь нисэхийг илүүд үздэг нь канцлерийн онгоцонд төлснөөс багыг төлдөгтэй нь холбоотой юм аа. Түүнд ямар ч дарвуулт онгоц, хотоос гаднах орд харш, тансаг амьдралын бусад зүйлс байдаггүй ээ. Учир нь ийм алба хашиж байгаа хүн ийм байж таарахгүйгээс гадна зүгээр л түүнд энэ бүхэн нь хэрэггүй бололтой.
Канцлерийн хүлээн авсан 150 еврогоос илүү үнэтэй бүх бэлэг сэлт нь парламентад тушаагддаг ажгуу. Тиймээс парламентын харшид үнэхээр ч үнэ цэнэтэй эд зүйлс болох гадаадын удирдагчдын бэлгүүд тухайлбал, тэр үеийн канцлер Гельмут Шмидтэд Брежневийн бэлэглэсэн идэрмэг гурван морь, Туркмений тэргүүний маргад эрдэнэ, алмас чулуун шигтгээтэй ээсэг, бөгж зэрэг байрлаж байна.
Меркельд ч гэсэн айдас буй. Тэрбээр хүүхэд ахуйгаасаа л аянганаас айн цэрвэдэг. Үнэхээр ч ямар ч толгой хоргодох юмгүй газарт эргэн тойронд цахилгаан цахилж байвал аймаар л биз дээ. Түүнээс гадна “төмөр хатагтай” маань нохойноос цочимтгой гэж байгаа. 1995 онд Польшийн хил дээрх байр руугаа зугаалганаас дугуйгаар харьж явахад нь хөршийнх нь анч нохой хөлд нь ассан гэдэг. Иймээс гадаадад айлчлах үеэр нь түүний ажилтнууд канцлерынхаа ойр орчимд нохой байлгахгүй байхыг ямагт анхааруулдаг байна. Энэ дүрмийг нь хүйтэн харилцаа нэгэнт тогтсон Владимир Путинаас бусад нь мөрдөж байгаа билээ. 2007 оны нэгдүгээр сард Путин түүнийг Крым дахь харшдаа урьсан аж. Гэтэл тэднийг зургаа татуулж байх үеэр өрөөнд Путиний Кони нохой нь ороод иржээ.
Меркель амгалан байдлаа хадгалж чадсан хэдий чиг биеэ илт барьсан аж. “Нохой таныг айлгахгүй байна уу” гэж Путин лавлан асуусан төдий л болжээ. Үүнээс жилийн өмнө Ангелад оосортой хилэн хар нохой бэлэглэсэн аж...
Хэдийгээр Ангела Меркель нь амгалан тайван, самбаатай мэт санагддаг ч заримдаа биеэ барьж чаддаггүй байна. Түүний уриа нь “Амгалан тайванд хүч чадал оршмой”.
Эх сурвалж: constructorus
Э.АМАР /Shuum.mn/