Монголчууд бид хэзээнээсээ хүний жудаг, хүн чанарыг эрхэмлэн дээдлэж ирсэн ард түмэн. Хүн муулсан хүнийг, тэр тусмаа худлаа гүжир гүтгэлэг ярьж хэлдэг хүмүүсийг хар мөртэй хүйтэн царайтай гэж цоллон хэлэлцдэг. Ийм хүмүүсийг орон гэртээ байтугай айл хотлоороо ч ойртуулахаас цээрлэн жигшдэг. Өөрөөр хэлбэл хүн чанар, ёс жудагаа гээсэн хүнийг хүний мууд дурласан адгууснаас долоон дор, хүний үнэргүй гэж үздэг.
Харин орчин цагт ийм хүмүүс элбэгшиж байгаа нь монгол хүний мөс чанар алдагдаж байгаагийн илрэл гэж үзэхийн сацуу хүний зовлонгоор гараа угааж, хоолоо олж идэж байгаа нь цаанаа өрөвдөлтэй өчүүхэн дотортой нэгэн гэдэг нь тодорхой юм. Саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өдгөө амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг тэртээ хориод жилийн өмнө Соёлын сайд байхдаа баахан юм Америкт гаргаж заржээ гэх худал мэдээлэл дуу дуугаа авалцан цацагдсан. Энэ ажлыг нөгөөх л ичих нүүрэндээ элэг наасан этгээдүүд гардан хийв. Бүр гардан хийсэн этгээд нь цагийн сайханд долоох нь халаггүй гүйдэг байсан өнөөх хүний үнэргүй хөгийн амьтан бас түүний хань хамсаатан болох сэтгүүлчдийн нэр хүнд алдар гавъяаг гутаагсад. Яахав зарим нэг нь мэдэхгүйдээ, эсвэл мэдлэггүйдээ, бүр цаашлуулвал мэдээлэлгүй чадваргүйдээ ийм ажил хийсэн л байх. Харин тэд Намбарын хүү Соёлын сайд байхдаа Монгол улсын түүх соёлын дурсгалт зүйлсийг бүгдийг нь бүртгэж, хуульчилж, орос ах нарын авч зувчуулсан зүйлсийг үнэлж, Монгол хүний оюуны чадвар чадамжийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлж хуультай болгосон гээд тоочвол олон юм дурьдаж хоосон толгойтнуудын уурыг хүргэх биз. Ер нь түүх соёлын дурсгалт зүйлс үй олноороо тоногдсон нь үнэн. Тэр битгий хэл хувийн уран зургийн галерейтэй болсон хүмүүс ч мэр сэр дуулддаг. Гэтэл Н.Энхбаяртай холбоотой гүжирдлэг хүчтэй бодлоготой явах нь нэг юм бодогдуулам. Жинхэнэ түүх соёлын үнэт зүйлсийн хулгайч нар өнөөдөр Н.Энхбаярын хомроглуулан хэлмэгдүүлж байгааг ашиглан өөрсдийн хэргээ наах гэж оролдож байгаа биш биздээ. Н.Энхбаяртай хамтран ажилласан хэн бүхэн энэ хүний түүх соёлын дурсгалт зүйлдээ хэтэрхий хүндэтьгэлтэй ханддагыг мэднэ. Хугархай зүү авах байтугай өөтөө байсан дээд удам судрынхаа үнэт зүйлсийг ч улсад өгөхөд бэлэн гэж ярьдаг хүн. Энэ хүний гэр бүл удам судар бахархах эртний түүхтэй хүмүүс гэдгийг эрдэмтэн түүхчид ч гэрчилнэ. Ийм хүнийг өөртөөгөө адитган сэтгэж, өчүүхэн бодол тээх нь жинхэнэ онигоо. Мэдлэггүй, мэдээлэлгүй, чадваргүй хүмүүсийн буруу гэж юу байхав. Хамгийн харамсмаар зүйл нь сэтгүүлчийн ёс зүй алдагдаж, сэтгүүлч гэх эрхэм алдар гутаж байгаа нь хөөрхийлөлтэй.
Уг нь орчин цагийн Монголчууд бидэнд түүх соёл, уламжлал, ёс заншилаа эрхэмлэн дээдлэх их үйлсийг хүчтэй дэлгэрүүлж, ардчилалын эрээн бараантай он жилүүдэд ард түмнээ гэгээрүүлэн сэнхрүүлж, сайн цагийг хамтдаа бүтээлцэж чадна гэж омог бардам алхаж чадсан хүн бол Н.Энхбаяр. Тэр бурхан багшийн сургаалийг та бидний ойлголцож ярьж байгаа хэлээр хөрвүүлж чадсан цорийн ганц. Тэр өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэх ухаант ардын мэргэн сургаалийг өвч даган хэрэгжүүлж, өөрөөсөө өөр хөрөнгөгүй ард түмнийхээ нурууг тэнийлгэж, өө хөөрхий монголчууд минь гэж хэзээ ч хэлж чадахгүй шинэ Оросуудад “ Бид нар өргүй болсон, төлчихсөн шүү” гэж хэлж зүрхэлсэн жинхэнэ Монгол хүү. Гадна дотнын хэн хүн өмнө нь Гандан гэх бөөн шээс баас угаадас ханхалсан халтар гудамнаас өөр үзэж харах юмгүй шашны төвийг өөр нүдээр харж, өндийлгөж сайжруулан өнгө оруулсан хүн бол бас л Н.Энхбаяр. Ичих ч үгүй Жанрайсагт очиж сүсэглэн мөргөөрэй. Нүгэл чинь нүдээрээ гарна. Хотоос хөдөөг зоригсод золтой л үхчихсэнгүй гэх нь энүүхэнд яригддаг байсан. Тэгвэл одоо сайхан зассан замаар сүнгэтэл давхиад л буцаад л. Бид л хөөрхий тэрхүү замыг өнгөөр нь хар зам гэж нэрлэдэг болохоос уг нь Алтан шар зам юм шүү дээ. Алтан шар замыг яагаад Мянганы зам гэж нэрлэсэнийг бас хэлээд өгчихье мэдлэгт чинь хэрэгтэй. Монголчууд мянган жилийн өмнө торгоны замыг нээж байсан юм. Харин Хятадууд торгоны замыг өмчилөх оролдлого хийгээд Мянганы замд нам тавиулснаар Торгоны зам бол Монголчуудын зам гэдгийг хүлээн зөвшөөрсөн түүхтэй. Харин жинхэнэ хар замтангууд бол өнөөх хэдэн жудаггүй, хүний үнэргүй адгууснаас долоон дор амьтад усан толгойтнууд.
Энхбаяр болон түүний гэр бүл хэтэрхий тэвчээртэй, ухаалаг хүмүүс юм. Өөр хэн нэгэн байсан бол өдийд энэ хэдэн хүний үнэргүй сүгнүүдэд өс санаж доошоо орох байсан байхдаа. Худал үнэний хооронд дөрөвхөн хуруу зай байдаг гэдэг үгийг сайн санаарай хүний үнэргүйтэнгүүдээ. Хүн юм бол худал гүжирдлэгээр үргэлж хоол олж идэж чадахгүй шүү гэдгийг бүү мартаарай Энхбаярын араас өшиглөгсөдөө. Араатан амьтан хүртэл сульдаж өвдсөн нэгэнтэйгээ тулалдаж тэмцдэггүй гэсэн. Өөрийгөө хамгаалж үг ч дугарах боломжгүй, бас амь нас нь дээсэн дөрөн дээр байгаа хүн рүү арсалдаж, дайрч, доромжлон гүжирдэх мундагтнууд үнэхээр хөөрхийлөлтэй юм.
Ч.Түмэнтэн