Монголбанкны захирлуудын зөвлөл өнөөдөр хуралдаж өөрийн нийт хөрөнгө нь 94 тэрбум төгрөгөөр дутсан "Хадгаламж банк"-ийг хуулийн дагуу татан буулгаж одоогийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг "Төрийн банк"-тай нэгтгэх шийдвэрийг гаргажээ.
Ингэснээр "Хадгаламж” банкны 1,7 сая харилцагчийн 980 тэрбум төгрөгийг санхүүгийн ямар нэгэн эрсдэлд орохгүй байх хамгийн боломжтой хувилбар гэж Монголбанк тайлбарлаж байна.
"Хадгаламж” банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд маргаашнаас "Төрийн банк" нэрээр үйл ажиллагаагаа явуулахаар болсон байна.
““Хадгаламж” банк 503 салбар нэгжээрээ дамжуулан төрийн үйлчилгээ буюу тэтгэвэр, тэтгэмж, орон сууцны хэрэглээний төлбөр зэрэг олон нийтэд үзүүлэх төрийн санхүүгийн үйлчилгээний 55 хувийг дангаараа хариуцан гүйцэтгэдэг байна.
Манай Монголын банкны системийн нийт активийн найман хувийг бүрдүүлдэг, ач холбогдол бүхий таван банкны нэг учир Монголбанк, Засгийн газар энэхүү шийдвэрт хүрлээ” гэж Монголбанкнаас мэдээлсэн юм.
“Хадгаламж" банк дампуурах болсон шалтгаан
Монгол улсын Төрийн өмчийн хорооноос 2006 оны дөрөвдүгээр сард зарлагдсан “Хадгаламж” банкийг хувьчлах тендерийн ялагч болох “Чингис хаан” банк, Монгол даатгал компани болон ОХУ-ын “Народный братский” банк гэсэн гурван этгээдийн консорциумд “Хадгаламж” банкийг өмчлөх эрхийг 2007 оны хоёрдугаар сарын 23-нд шилжүүлснээр нийтлэг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хувийн өмчийн банк болсон.
“Хадгаламж” банкийг хувьчилж авсан “Чингис хаан” банк, “Монгол даатгал” компани болон ОХУ-ын “Народный братский” банкны консорциум нь тус банкийг ОХУ-ын “Коалка групп”-т худалдах хэлцлийг 2007 оны эцсээр хийж, улмаар энэхүү хэлцэл нь 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүчин төгөлдөр болжээ.
Харин ОХУ-ын “Коалка” группээс “Хадгаламж” банкийг худалдаж авах хэлцлийг “Жаст групп” нь 2009 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, хэлцлийг 2010 оны дөрөвдүгээр сард багтаан дуусгаснаар “Хадгаламж” банкны хувь нийлүүлэгч нь 100 хувь “Жаст групп” болсон түүхтэй.
“Жаст групп”-т багтах болсон тус банк болон бусад охин компанийн нэр дээрх зээл “Хадгаламж” банкийг өөрийн хөрөнгөө нөхөх боломжгүйд хүргэсэн байна.
“Жаст” группын эзэн Ш.Батхүү ашигт малтмалын олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг “Олон Овоот гоулд” ХХК-ийн нэр дээр гадаадын банкуудаас их хэмжээний зээл авснаар ийнхүү банкны салбарынх нь доголдолтой үйл ажиллагаа 2011 оноос эхэлсэн байна.
“Жаст” группын өр өнөөдрийн байдлаар 162 тэрбум төгрөгт хүрчээ.
“Хадгаламж”-ийг 2011 оноос “овоо хараандаа” авсан
Нэгэнт банкны тайлан тэнцэл алдагдалтай гарч эхэлсэн учраас Монголбанк 2011 оноос эхлэн “Хадгаламж” банкинд тусгай хяналтын үйл ажиллагааг хамтран явуулж эхэлсэн ч нөхцөл байдал банкны хуулийн дагуу өөрийн нийт хөрөнгө нь 94 тэрбум төгрөгөөр дутсан нь ийнхүү банкийг дампууруулах шийдвэрийг гаргахад хүргэжээ.
2011, 2012 оны аудитаар “Хадгаламж” банкны үйл ажиллагаа хэвийн гэсэн дүгнэлт гарч байсан Монголбанк асуудлыг хүндрүүлэхгүй аль болох эрсдэл багатайгаар шийдэх гэсээр өнөөдрийг хүргэсэн байна.
“Хадгаламж” банкны харилцагч, хэрэглэгчид илүү найдвартай банкны үйлчлүүлэгч болно
“Хадгаламж” банк маргаашнаас эхлэн бүх нэр хаягаа Төрийн банк болгоно. Ингэснээр нийт 1,7 сая харилцагч, хэрэглэгчийн гэрээ, хадгаламжийн хүү, хугацаа зэрэг бүгд хүчин төгөлдөр үргэлжлэх ба гэрээ хэлэлцээрийг шинэчлэх ажил нэгээс хоёр сарын хугацаанд хийгдэж дуусах юм байна.
Одоогийн өөрийн хөрөнгө дутагдалтай байгаа “Хадгаламж”-ийг Төрийн банктай нэгтгэснээр нийт актив 1,5 их наяд төгрөг болж одоогийн харилцагч нар илүү найдвартай банкны үйлчлүүлэгч болох ажээ.
Энэ талаар Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан хэлэхдээ “Хоёр банк нэгдэж нийт 1,7 сая хэрэглэгчийн санхүүгийн эрсдлийг шийдлээ. Мөн “Хадгаламж” банкны 3268 ажилчдыг ямар ч орон тооны цомхтгол хийхгүй, яг одоо байгаа цалин хангамжаар нь үргэлжлүүлэн ажиллуулна. Мөн “Хадгаламж” банкны одоогийн ажиллаж байгаа салбар, бүх бүтэц зохион байгуулалт одоогийн нөхцлөөр үргэлжлүүлэн ажиллана” гэсэн юм.
40 тэрбумын хөрөнгө оруулалтыг хэн гаргах вэ?
Төрийн банкны өөрийн хөрөнгөний үзүүлэлт 22 хувьтай байгаа бөгөөд банкны тухай хуулиар энэ үзүүлэлт 12 ба түүнээс дээш байхад хангалттай гэж үздэг байна.
Тус банк “Хадгаламж”-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлснээр 12 хувийн үзүүлэлттэй болохын тулд 40 тэрбум харин одоогийн 22 хувийн үзүүлэлтээ хангахын тулд 100 тэрбум төгрөг шаардлагатай аж. Энэхүү хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэхийг Монголбанк Засгийн газарт танилцуулж шийдэх юм байна.
Төрийн банкны захирал Д.Батсайхан “40 тэрбум төгрөг бол төрөөс авах татаас биш хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж хэлсэн юм.
Харин “Жаст” группын авлага болоод “Хадгаламж” банкны чанаргүй зээлийг Монголбанкны эрх хүлээн авагч болон бусад хуулийн байгууллага хариуцах юм байна.