logo
Байгалийн тодорхой бүсүүдэд цөлжилтийн идэвхижил өндөр байна

Байгалийн тодорхой бүсүүдэд цөлжилтийн идэвхижил өндөр байна

2013/07/23
Байгалийн тодорхой бүсүүдэд цөлжилтийн идэвхижил их байгаад цаг агаарын дулаарал, уул уурхай болон хүний бусад үйл ажиллагаатай нөлөөтэйг мэргэжлийн хүмүүс баталдаг. Цөлжилтийг сааруулахын тулд усан хангамжийг зохион байгуулалтанд оруулах ажлыг  мэргэжлийн хүмүүс төлөвлөж эхэллээ.  Нөгөө талаар усан хангамжийн хувьд харилцан адилгүй байгаа учир гүний болон гол мөрний усны хэрэглээг зөв зохион байгуулах шаардлагатайг сануулж байгаа юм.

БОНХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Гантулга ярилцсныг дуут мэдээгээр хүргэж байна. Манай орны хойд хэсгээр, тодруулбал газар нутгийн 30 хувьд нь Монгол орны нийт усны 80 хувь нь төвлөрч, хэсэг бүрт харилцан адилгүй байршсан байдаг ажээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш