logo
 Кембриджийн гүнгийн ахайтан Кейт Мидлтон амаржлаа

Кембриджийн гүнгийн ахайтан Кейт Мидлтон амаржлаа

2013/07/23
Английн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх чухал үйл явдал өчигдөр тохиолоо. Кембриджийн гүнгийн Ахайтан Кейт Мидлтон орон нутгийн цагаар 4.24 цагт амаржиж хүү төрүүлсэн байна. Энэ сэтгэл догдлом үйл явдлыг Англи даяараа тэсэн ядан хүлээж байсан юм. Ахайтан ийнхүү арван хоёр цаг өвдсний эцэст анхны хүүгээ өлгийдөн авчээ. Одогоор эх хүүхдийн бие сайн байгаа гэж эх сурвалж мэдээлж байна. Хаан угсаа залгах шинэ хүнийг төрүүлэхээр хүргэгдсэн эмнэлгийг Хааны албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд авч бэлтгэсэн аж. Ханхүү Чарльзын эхнэр Кларэ “Скай Ньюс”-т ярихдаа “Бид бүхнийг хяналтандаа байлгаж байгаа, хүүхэд сайн байгаа” гэжээ. Кейт одоогоор Хатан хааны албаны эмчилгээний баг болох Маркус Сэчэлийн багийнхны асаргаанд байгаа юм. Маркус Сэчэл нь Хааны гэр бүлийн эх баригч бөгөөд Вессексийн гүнгийн авхайн хоёр хүүхдийг эх барьсан аж. Кейтийн амаржих өдөр тодорхой зарлагдаж байгаагүй ч 7.13-нд төрнө хэмээн хүмүүсийн дунд яригдаж байсан юм.  Кэмбрижийн ахайтан Кейт төрөх хугацаанаасаа нэг долоо хоног илүү тээж, Лондонгийн цагаар өглөөний 6 цагийн үед төрөлтийн анхны шинж тэмдэг илрэн Сант Мэригийн эмнэлэгт хүргэгдэн ирсэн билээ. Кэмбрижийн Хунтайж хөл хүнд гэргийгээ Кэнсингтон ордноос эмнэлэг хүртэл өөрийн машинаар хүргэсэн юм,  ордны хаалганаас эмнэлэг хүрэх тэдний машиныг “Скай Ньюс”-ийн нисдэг тэрэг дагалдан нисч байж. Хаан угсаанд шинэ хүн мэндэлснийг уламжлал ёсоор Бүкингхэмийн ордны төмөр хаалганы арын тунхаг бичгийн тавиур дээр тунхаглан бичлээ. Кейтийн амаржих үйл явдлыг сурвалжлахаар 250 гаруй сэтгүүлч, хэвлэлийн ажилтнууд эмнэлгийн гадаах гудамж дагуулан төвхнөөд байсан билээ.Английн Ерөнхий сайд Давид Камерүн хосуудад энэ хорвоогийн хамгийн сайн сайныг хүсээд,” Үнэхээр сэтгэл хөдөлж байна энэ улс орон тэр чигтээ догдоллоо, хүн бүр сайн сайхны төлөө итгэж хүлээж байлаа” гэжээ. Түүнчлэн Викториа Бэкхэм, Шерил Коул нар Хааны гэр бүлийн баярт үйл явдлаас хуваалцан баяр хүргэсэн байна. Бүкингхэмийн ордны гадаа Хааны гэр бүлийг шүтэн бишрэгчид цуглаж сайн сайхны төлөө залбирч байсан ба тэдний сэтгэл маш ихээр хөдөлсөн байсан гэж “Скай Ньюс”-ээс мэдээллээ. Хааны гэр бүлийг дэмжигчид тэнд шинэ хүн мэндлэх хүртэл хүлээж зогссон бөгөөд бид түүхэн өдрийг хуваалцахыг хүсэж байна гэж “Скай Ньюс”-т ярьжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш