logo
Жагсагчид парламентын ордныг бүслэжээ

Жагсагчид парламентын ордныг бүслэжээ

2013/07/24
Засгийн газрын гишүүдийг авилгын хэрэгт буруутгаад байгаа Болгарын ард иргэд жагсаал зохион  байгуулан, парламентын ордныг бүслэн хаажээ.  Үүний улмаас 100 гаруй улс төрч, сэтгүүлч, ажилтнууд парламентын ордноос гарч чадалгүй түгжигдэн таван цаг болж байгаа юм байна. Энэ үеэр цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болж улмаар хэд хэдэн жагсагч, нэг цагдаа бэртэж гэмтсэн байна.
 
Олон хоног үргэлжилсэн томоохон хэмжээний жагсаал болж буйгаас үүдэн Засгийн газрын сайд нар төсөвтөө нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна.  Болгар нь Европын холбооны гишүүн улс бөгөөд одоогийн эвслийн Засгийн газар эрх мэдлээ хүлээж аваад ердөө хоёр сар гаруй болж байгаа ч тус улс дахь хэвлэл мэдээллийн томоохон магнат Делян Пийвскиг Үндэсний аюулгүй байдлын агентлагийн даргаар томилсноос үүдэн энэхүү  олон нийтийн эсэргүүцлийн жагсаал эхэлжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш