Кибер халдлагуудын улмаас дэлхийн олон улс орон асар их хэмжээний хохирол амсаад байна. Түүний дотор АНУ жил бүр кибер гэмт хэргийн улмаас 100 тэрбум доллар хохирол амсч байгаа аж. Энэ тухай америкийн стратеги, олон улсын судалгааны төв болон цахим сүлжээнүүдийн хамгаалалт эрхэлдэг "Mc Afee" компаний хамтарсан судалгаанд дурьджээ. Кибер гэмт хэргүүдийн учруулсан эдийн засгийн хохиролуудаас болон аж үйлдвэрийн нууцыг хулгайлснаас үүдэн гарах үр дагавар нь ажилгүйдэл юм гэж онцлон дурдсан байна. Гаргасан тооцоогоор бол АНУ-д жил бүр энэ шалтгаанаар 508 мянган ажлын байргүй болж, дэлхийн эдийн засаг нь нэг жилд кибер гэмт хэргийн улмаас 500 тэрбум долларын хохирол учирч байгааг зарим хэвлэл онцолжээ.