logo
15 настай сурагчаа багш нь бэлгийн харьцаанд уруу татжээ

15 настай сурагчаа багш нь бэлгийн харьцаанд уруу татжээ

2013/07/25

Багш нь шавиа бэлгийн харьцаанд уруу татсан хэрэг мэр сэр гардаг ч тэр болгон олон нийтэд мэдэгдээд байдаггүй байсан. Гэтэл АНУ-ын Арканзас мужийн Блайвилль хотын хотын нэгэн дунд сургуулийн багш эмэгтэй Эшли Вольф өөрийн 15 настай шавьтайгаа энгэр зөрүүлсэн хэрэгтээ хоёр жилийн ял сонсжээ. Багш эмэгтэй өөрийн сурагч руугаа "Цагийг хамтдаа зугаатай өнгөрүүлье" гэсэн зурвас илгээж, гэртээ урин, хэсэг ярилцаж суусны эцэст унтлагын өрөөндөө хамт оржээ. Хэдийгээр хоёр талаас харилцан тохиролцсоны үндсэн дээр энгэр зөрүүлсэн гэж  багш эмэгтэй мэдүүлсэн ч насанд хүрээгүй хүүхэдтэй, тэр тусмаа сурагчтайгаа энгэр зөрүүлсэн бүсгүйг шүүх буруутай хэмээн үзэж, 2 жилийн ял оноожээ. Тэрээр одоо ялаа эдэлж байгаа ч найман сарын дараагаар суллагдах магадлалтай гэнэ. Эшли Вольф өмнө нь ч өөр нэгэн сурагч хөвгүүнийг мөн өдөж, энгэр зөрүүлэх санал хэд хэдэн удаа тавьж байсан нь мөрдлөгийн явцад илэрчээ. Энэ бүхнийг үндэслэн түүнийг багшийн ёс зүйг зөрчсөн, насанд хүрээгүй хүүхэдтэй энгэр зөрүүлсэн хэмээн буруутгаж,  бүх насаар нь багшлах эрхийг нь мөн хассан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш