logo
73 настай Тина Тернер Эрвин Бахтай гэрлэв

73 настай Тина Тернер Эрвин Бахтай гэрлэв

2013/07/25

Өнгөрсөн хавар Грэммийн 8 удаагийн шагналт, Рок-н-роллын хатан хаан,  эрт дуучин Тина Тернер  нэгэн  сэтгүүлд өгсөн ярилцлагадаа 7 жил хамтдаа амьдарсан продюсер Эрвин Бахтай гэрлэх гэж байгаагаа хэлсэн байдаг. Тэрээр “Миний амьдрал маш сайхан байна. Би аз жаргалтай байгаа” гэж гэж ярьжээ. Учир нь Тина өмнө нь Айк Тернертэй сууж байхдаа зодуулж, их шаналж байсан тул дахин гэр бүл зохиохыг хүсээгүй өдий хүрчээ. Харин 73 настай Тина Тернер энэ удаа олон жил үерхсэн найз залуу, 57 настай хөгжмийн продюсер Эрвин Бахтай Швейцарьт хуримаа хийв. Тэд хуримаа хийх болсон шалтгаанаа  Швейцарийн иргэншил авахын тулд ийм алхам хийсэн гэцгээж байна.
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш