logo
Байгаль орчны бодлогын асуудлаар зөвлөлдөнө

Байгаль орчны бодлогын асуудлаар зөвлөлдөнө

2013/07/27

Монгол-Японы Байгаль орчны яамдын Бодлогын зөвлөлдөх 8 дугаар уулзалт 2013 оны 7 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Зөвлөлдөх уулзалтанд Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд Сайд Б.Тулга, Япон улсын Байгаль орчны яамны Дэд Сайд Козо Акино, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Засгийн газрын тусгай элч Д.Дагвадорж, Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Батболд болон хоёр талын холбогдох албаны хүмүүс оролцоно.

 Талуудын уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төслийн  хэрэгжилт болон цаашдын үйл ажиллагааны шинэ бодлого чиглэлийн талаар хэлэлцэх юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш