Египетийн цэргийн командлал «Лалын ахан дуус» хөдөлгөөнд үндэсний эвлэрэлийн төлөвлөгөөнд нэгдэж, үймээн дэгдээсэн үйл ажиллагаагаа зогсоохыг шаардан 48 цагийн хугацаа олгов. «Лалын ахан дуус» хөдөлгөөний дэмжигчдээс явуулж болох хүч хэрэглэх буюу террорист ажиллагааны хариуд хатуу арга хэмжээ авна гэж Египетийн цэргийнхэн анхааруулсан байна.
Египетийн армийн гол зорилт улс төрийн ямар байгууллагад хамрагдаж байгаагаас үл шалтгаалан эсэргүүцэх тэмцэлд оролцогч хүч хэрэгсэлгүй энгийн иргэдийг хамгаалахад оршино хэмээн тэд мэдэгдэв. Гэвч 7-р сарын 3-нд хүчээр огцорсон Египетийн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсийн талынхан ба түүнийг эсэргүүцэгчдийн мөргөлдөөн өдгөө хүртэл үргэлжилж байна. Мөргөлдөөнд хэдэн арван хүн амь үрэгдээд байна.