Үйл явдал нь сэтгэл хөдөлгөсөн кино байдаг даа. Ээжтэйгээ хар нялхаасаа маш ядуу нөхцөлд өсч торниж буй хүүгийн тухай өгүүлжээ. Тэр нэг хэсэгтээ л хотын гудамжаар лааз өшиглөн явж байсан ч гайхалтай хувь тавилан түүнийг баяжуулж чаддаг. Ингээд гудамжны луйварчнаас баян эрхэм болон өөрчлөгдөнө. Энэ бол хувь тавилан гэж хэлэх ч хүний яаж амьдрах нь түүний өмнөх амьдралдаа үйлдсэн ухамсарт болон эс ухамсарт үйлдлийн үйл лайг үүрэхээс өөр зам хүмүүнд байдаггүй гэж итгэж байна. Эрдэмтэд хүний генээр өмнөх 2-3 үеийн мэдээллийг уншиж чадаад байна. Тэгэхээр та одоо тэрбумтан ч бай лааз түүгч ч бай урьд амьдралдаа эр ч бай, эм ч сүнсэн биеийг үүрэгч махбод төдий л зүйл гэж хэлэх гэсийм. Өмнөх насандаа асар баян мөнгө хүүлэгчийн энэ насандаа төлж буй төлөөсийг бид гудамжны хогийн цэг болгон дээр жоом, харх шиг овооролдох хүн сүргээс харж болно. Энэ тавилан хүн бүрт хамааралтай, үүнийг мөнгө төгрөг, элдэв эш үзүүлэгч хэнбугай ч өөрчилж үл чадах нь хууль юм гэнэ лээ. Хэзээ идэж дуусна гэж ингэж нэгийгээ дээрэмдэн, хүүхдүүдийг нь уйлуулан гудамжинд өшиглөж гаргаж чадаж байна аа. Эрүүл үйлдэл лав бишдэг. Зөвхөн Та хүнлэг, ухамсартай байж бусдад эергээр хүлээн зөвшөөрөгдвөл болох нь тэр. Нийгэм аяндаа л өөрчлөгдөх байлгүй.
2011.08.17 U.Orkhon
2011.08.17 U.Orkhon