Хоёр хоногийн дараа Мүүнийн шашныхны нэр, зүсээ хувилгасан шашны наадам болох гэж байна. Мэдээж манай ерөнхийлөгчийн ивээл дор. Гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ наадамд зориулан 150 сая төгрөг татвар төлөгчдийн мөнгөнөөс олгож, гадаад харилцааныхаа сайдаар ажил хэргийг нь зохион байгуулахаар томилоод өгчихөөд байна. Сайд нь хангуг ноёны шашинг сурталчлаад завгүй харайж явахад ар хударгаар нь Б.Хурц золигт гарчихав. Гадаад харилцааны салбар нь ямар түвшинд байгааг өнгөтөөр нотолж өгсөн энэ хэрэгт хумсны толион чинээ анхаарал хандуулаагүй, цөмийн хаягдал булшлах асуудал өндрөө аваад байхад утгатай ганц өгүүлбэр хэлэхгүй байгаа Г.Занданшатар сайд шашны арга хэмжээг их сайн зохион байгуулж байх чинь. Суралцмаар юм гээч. Ерөнхий сайд С.Батболдын хувьд мөнгө төгрөг, танхмынхаа гишүүнийг гаргаж өгөөд зогсохгүй өөрийн мэдлийн, өөрөөр хэлбэл өөрийнхөө ивээлд авсан зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр баруун солгойгүй сурталчлуулж байна. Бяртай юм аа.
Анх энэ наадам болох сургаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг мэдээлэл зөндөө гарч байсан. Ерөнхийлөгч маань тэгэхээр мэдээлэл аваагүй байж таарахгүй л болоод байгаа юм уг нь. Гэтэл “ивээл дор гэдэг “малгай” л өгсөн, шашин гэж мэдээгүй, шашин гэж хэлээгүй” гэх “элий” үг зөвлөхөөрөө хэлүүлээд сууж байна. Монголын төр засаг нэг муу шашны номлогчид тархидуулж байгаа юм чинь асар их мөнгө эргэлдэг “учиртай толгой”-нууд, “уран”, “цөмийн хаягдал”-ынхаа гол дүрүүдийн урхинд хэдийнэ орчихсон, гадаадын хэвлэлээр гараад байгаа яриа хэлээг хийчихсэн байж таарах гээд байна.
Эмэгнэлтэй нь ард түмэн нь эв нэгдлийг илэрхийлэгчийнхээ ачаар хагарч, хуваагдан, нэг нэгнээ гутаан доромжлоход хүрээд байна. Төрийн тэргүүний ивээлд орсондоо эрдсэн Мүүнийхний гар хөл бологчид бодит үнэнийг бичсэн жирийн сэтгүүлч биднийг дайрч, давшилж, мөнгө цаас авч захиалгаар бичсэн, биеэ үнэлэгч мэтээр гутаан доромжлон заналхийлэв. Мүүнийхэнд тархидуулаад мулгуу болсон, бас дээр нь тэднийхээ ятгалгаар далд санааг нь хэрэгжүүлэхээр, тэдний мөнгөөр УИХ-д нэр дэвшиж байсан зарим нэг нөхөд дүрдээ орчихоод нэг иймэрхүү юм яриад явж байна цаана чинь. 10, 20 жил мүүний гар хөл болж явчихаад хөлсний байранд амьдардаг гэж сайрхах тэдгээр эрхмүүд Монгол улсад энх тайвныг авчрах юм гэнэ. Монголын төлөө юм гэнэ. Ёстой “хол очиж хуц, хонхорт очиж гөлөглө” гэдэг үгийг шууд утгаар нь хэлмээр санагдаж байгаа юм. Бодит үнэнийг бичиж, мүүнийн шашинд ороогүй болохоор сэтгүүлч би биеэ үнэлэгч, талхны мөнгөөр явдаг, эрүүл ухаангүй болж таарах юм гэнэ. Сэрүүнээр зүүдэлсэн зарим нэг монголоо мартсан Монголд “хүн тэнэг байж болно, харин даруу байх хэрэгтэй” гэсэн нэгэн ухаантны үгийн сануулах юун.
Эцэст нь энэ наадамд зориулж та бид нэгнийхээ хоногийн хоолны 10 зоосыг хангуг ноёны бизнесийн хөгжил цэцэглэлтэнд хандивлуулж, бас болоогүй “10 төгрөгний хүч” хэмээсэн цаасан хайрцгийг нь 1000 төгрөгөөр худалдан аваад, нэр хаяг утас шөрмөс гээд гурван үеийн намтар дайны мэдээллээ өгөх юм байна. Энэ бол мүүнийхний хар дансанд орж байна гэсэн үг. Ийм илэрхий цагаандаа гарсан үйлдэл хийж байгаагаа хайцаалах гэж мань мэтээр оролдож, ард түмнийг минь тэнэг, ядуугаар нь басамжилж байна. Энэ эрхийг өгсөн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МУ-ын ерөнхий сайд С.Батболд, ГХ-ны сайд Г.Занданшатар нарын эрхмүүдэд “та бүхний ивээлд байгаа” шашныханд доромжлуулж, заналхийлүүлж байгаа явдал учрыг ойлгоосой гэсэндээ үүнийг бичив. Мөнгөгүй хоосон, бодит байдлыг мэдээлсэн намайг боломжтой бол ивээлдээ авна уу.
Бичсэн нийтлэлийг минь үндэслэлгүй гэж сэтгэгдэл үлдээсэн мүүнийнхэнд зориулан нийтлэлч Батбаярын бичсэн “Мүүнтэй нөхцсөн монгол” нийтлэлийг хүргэж байгааг хүлээн аваарай.
Э.Болор
www.shuum.mn