“Гялс” төвийн уулзвараас зүүн чиглэлд Баянзүрх дүүргийн ЗДТГ хүртэлх 1 км автозамын урд урсгалыг өнөө орой 23 цагт хаахаар боллоо. Замыг хааж, өнгө хучилт, замын тэмдэглэгээг хийх бөгөөд 8 дугаар сарын 01-нд нээх юм. Өнөөдрийн байдлаар Дунд голын зам буюу 19-р хорооллын арын замд өнгө хучилтын ажил үргэлжилж байна. Усархаг бороо орсноос шалтгаалан хучилтын ажил удааширч, өнөөдөр нээхээр төлөвлөөд байсан ч 1 хоногоор хойшилж байгааг гүйцэтгэгч компани мэдэгдлээ. Харин Нарны замын зүүн хэсэг буюу Нарантуул захаас Чулуун- Овоо хүртэлх 2 км замын хойд урсгалын хучилтын ажил өнөөдөр дуусах бөгөөд маргааш бүрэн нээнэ гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.