Ливийн удирдагч агсан Муаммар Каддафагийн хүү Сейф аль-Исламыг Олон улсын эрүүгийн шүүх Гааг хот руу шилжүүлэхгүй аваас Ливид түүнийг шүүсэн “тоглоомын” хурал хийсэн болоод цаазлах болно гэдэгт өмгөөлөгч Жон Жонс нь итгэлтэй байна.
“Энэ нь ямар ч шударга явдал үгүй, зүгээр л найруулсан үзүүлэх тоглолт болно гэдэг нь дэндүү ойлгомжтой хэрэг. Өмгөөлөгчийн зүгээс ямар ч гэрч этгээдийг түүний /Сейф аль-Исламын талд / талд мэдүүлэг өгүүлэх аргагүй, учир нь тэднийг дэндүү ихээр айлгах болно. Иймээс эцэст нь түүнийг цаазалж л таараа” гэж тэрбээр С“Russia Today” сувагт ярьжээ.
Каддафагийн хүүг өдгөө “түүний сэтгэл зүйн байдалд хортойгоор нөлөөлөх аймшигтай тийм нөхцөлд” байлгаж байгаа гэж Жонс хэлэв.
Эцгийнхээ залгамжлагч гэгдэж байсан 40 настай Сейф аль-Исламыг 2011 оны 11 дүгээр сард Нигер улстай хиллэх хилийг давах гэж байх оролдох үеэр нь босогчид баривчилснаас хойш Триполигоос баруун хойшоо 160 км-т орших Зинтан хотын шоронд хорьсоор байгаа юм. Түүнийг энэ 8 дугаар сард шүүж эхлэх бололтой. Ливийн шинэ эрх баригчид түүнийг үндэснийхээ аюулгүй байдалд хохирол учруулсан, Ливи улсын шинэ төрийн далбааг доромжилсон хэмээн буруутгаж байгаа аж.
Харин Олон улсын эрүүгийн шүүх Каддафигийн хүүг түүний үйлдсэн гэх цэргийн гэмт хэргүүдтэй нь холбогдуулан Гааг хотод шилжүүлэн авчрахыг хичээж байгаа билээ. Сейф аль-Исламыг шүүхэд Ливи улс нь бэлэн бус байгааг ОУЭШ тавдугаар сарын сүүлчээр тогтоожээ. Гэсэн хэдий ч Ливийн эрх баригчид ОУЭШ-гүйгээр түүнийг шүүн таслахыг шахамдуулсаар л байна.
Каддафигийн гэр бүлээс үлдсэн хэдэн гишүүн болох түүний бэлэвсэн эхнэр Сафия Фаркаш нь охин Аиша, хөвгүүд болох Ганнибал, Мухаммед нар, ач нарынхаа хамтаар Оман улсад орогнож байгаа юм.
Каддафигийн гурван хүү болох Мутассим, Сейф аль-Араб болон Хамис нар нь 2011 онд Ливийн дайны үеэр амиа алдсан аж. Долоо дахь хүү Саади нь Нигерид баривчилгаан дор байгаа бөгөөд түүнийг тэндээс Гааг дахь ОУЭШ-д өгөхөд бэлэн, харин Ливи улсад буцаан өгөхгүй гэсэн байна. Гэсэн хэдий ч Каддафигийн эсэн мэнд үлдээд байгаа хөвгүүдийг Ливи улсын хүсэлтээр Интерполоор эрэн сурвалжилсаар байна.
РАЛЬДИЙ.А