logo
Германд 6 кг жинтэй охин мэндэлжээ

Германд 6 кг жинтэй охин мэндэлжээ

2013/08/03

Өнгөрсөн долоо хоногт Германы Лайпциг хотын эмнэлэгт тус улсын түүхэн дэх хамгийн хүнд жинтэй хүүхдүүдийн нэг мэндэлсэн байна. Жаслин хэмээх бяцхан охины төрсний дараах жин 6.1 кг, өндөр нь бараг 58 см байжээ. Эмч нарын хэлснээр охоны эх ямар нэг хийсвэр хийлгүүлээгүй, өөрөөрөө төрсөн байна.

Эх баригч эмч нарын ахлагч Холгер Степан хэлэхдээ" Бид маш том биетэй хүүхэд төрнө гэж бодож байсан. Төрөлтийн үеэр ямар нэг хүндрэл тохиолдвол бэлтгэлтэй байх зорилгоор бид эмч нарын тусгай багийг бүрдүүлээд байсан" гэжээ.  Мөн ийм хүнд жинтэй хүүхдийг урьд өмнө эх барьж байгаагүй гэдгээ ч нуугаагүй байна.

Охины эх жирэмсний үеийн чихрийн шижнээр өвчилсөн байсан бөгөөд энэ өвчнийг эмчлээгүй тохиолдолд ургийн хэмжээ хэт томрох магадлал өндөр байдаг ажээ. Ямартай ч эх хүүхдийн бие одоогоор сайн байгаа юм байна.

Гиннесийн дээд амжилтын номонд тэмдэглэснээр 1979 оны 1-р сарын 19-нд АНУ-ын Охайо мужийн Севилле сууринд 10.4 кг жинтэй хүүхэд мэндэлж байжээ. Харамсалтай нь нярай хорвоод мэндлээд 11 цагийн дараа амьсгал хураасан байна.

РАЛЬДИЙ.А

Эх сурвалж: cnn.com

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш