logo
Барак Обамад хэлэх үг олдсонгүй

Барак Обамад хэлэх үг олдсонгүй

2013/08/03
АНУ-ын тусгай албаны нууцыг задалсан гэсэн хэрэгт буруутгагдаж байгаа Эдвард Сноуденд Орос улс түр орогнол олгож байгаа явдалд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр тайлбар өгсөнгүй. Иемений ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийснийхээ дараа хэд хэдэн сэтгүүлч Сноудентай холбоотой үйл явдлыг тайлбарлахыг Обамагаас шууд хүссэн аж. Гэтэл үүний хариуд төрийн тэргүүн маань инээмсэглээд “Бүгдэд нь баярлалаа” гэж хэлжээ.

Харин үүний өмнө Оросын шийдвэрийг Цагаан ордон болон Төрийн департаментийн төлөөлөгчид тайлбарласан байв.
Энэ явдалд АНУ маш ихээр урам хугарсан бөгөөд Орос, АНУ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох эсэхээ ч авч хэлэлцэх болно гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни мэдэгдсэн хэдий ч “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно гэдгээ нотолсон байна.

Тэгвэл Төрийн департаментийн төлөөлөгч Мари Харф “2+2” гэсэн хэмжээнд хийх сайд нарын уулзалт эргэлзээтэй болсон хэдий ч Сноудений хэрэг явдал нь хоёр талын харилцаанд нөлөөлөхийг хүсэхгүй байна гэжээ. 
РАЛЬДИЙ.А
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш