Алдарт Форбес сэтгүүлээс гаргадаг Холливудын хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг Анжелина Жоли итгэл төгс тэргүүлжээ. Жоли 2010 онд Жонни Деппийн хамт "Жуулчин" кинонд тоглосноосоо хойш дэлгэцийн томоохон бүтээлд дүр бүтээгээгүй хэдий ч түүнийг өнгөрсөн 12 сарын хугацаанд 33 сая ам.долларын орлоготой ажилласан гэж Форбес тооцсон байна. Уран бүтээлээсээ завсарлага авснаасаа хойш Жоли зохиол, продюсерийн ажилд анхаарлаа хандуулах болсон бөгөөд "In the Land of Blood and Honey" нэртэй анхны киногоо найруулаад амжсан. Мөн түүний найруулсан "Unbroken" кино олны хүртээл болох гэж байна. Бред Питтийн гэргий 2011 онд "Кун Фу Панда 2" киноны эрслэнгийн дүрд дуу оруулжээ. Тус кино "хит" болж, дэлхийн зах зээлээс 165.2 сая ам.доллар олсон билээ.
Форбес сэтгүүлийн жагсаалтад аман хүзүүдсэн жүжигчин бол Женнифер Лоренс. 22 настай гайхалтай хөдөлмөрч энэ бүсгүй 26 сая ам.долларын орлогоороо Жолигийн ард бичигдсэн байна. Үзэгчид түүнийг "Silver Linings Playbook," "It Girl" болон "Өлсгөлөн Тоглоом" киногоор нь сайн мэдэх болсон.
Харин Кристен Стюарт 2012 оны 6-р сараас 2013 оны 6-р хүртэл жилийн хугацаанд 22 сая ам.долларын орлого олжээ.
Холливудын шилдэг эмэгтэй жүжигчид өндөр орлого олдог хэдий ч эрэгтэй одууд тэднээс илүү "сүйхээтэй" ажээ. Тухайлбал саяхан Форбест бичсэнээр "Төмөр Хүн" киноны од Роберт Дауни 75 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг тэргүүлсэн Анжелина Жолигийн орлогоос ч 2 дахин их мөнгө юм.
Эцэст нь Холливудын шилдэг эмэгтэй жүжигчдийн хөдөлмөр хэр хэмжээний мөнгөөр үнэлэгддэгийг сонирхуулъя.
Холливудын хамгийн өндөр орлоготой 10 эмэгтэй жүжигчин.
1. Анжелина Жоли -- $33 million
2. Женнифер Лоренс -- $26 million
3. Кристен Стюарт -- $22 million
4. Женнифер Энистон -- $20 million
5. Эмма Стөүн -- $16 million
6. Чарлиз Терон -- $15 million
7. Сандра Баллок -- $14 million
8. Натали Портман -- $14 million
9. Мила Кунис -- $11 million
10. Жулиа Робертс -- $10 million
РАЛЬДИЙ.А