Америкчуудын талаас илүү хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг болжээ. Тэд өөрсдийн дуртай брэнддээ ч нилээд үнэнч хэрэглэгчид гэж үздэг. Ухаалаг гар утасны зах зээлд өдгөө Apple, Samsung компаниуд ноёрхож байгаа билээ. Тэгвэл энэ байдлыг "Moto X" утсаараа өөрчилнө гэж Google компанийн удирдлагууд найдаж байна. АНУ-д угсарсан, 200 ам.долларын үнэтэй, 4.7 инчийн AMOLED дэлгэцтэй, мөн эзнийхээ дуу хоолойг таньж командыг нь биелүүлдэг энэ утас хэрэглэгчдийн санаа бодлыг өөрчилнө, ашиг авчирна гэж Google –ийн ерөнхийлөгч Эрик Шмит үзэж байна. "Moto X" утасны дэлгэцийг Өмнөд Солонгосоос, чипийг Тайваниас авах бөгөөд усралтыг Техас муж дахь 2.000 ажилчинтай үйлдвэрт хийх юм байна. Тус утсыг ирэх 9-р сарын эхээр зах зээлд гаргахаар төлөвлөжээ. Дашрамд хэлэхэд Apple компани мөн ирэх намар iPhone утасныхаа хямд хувилбарыг худалдаанд гаргаж магадгүй байгаа юм.
РАЛЬДИЙ.А