Алдарт дуучин Женнифер Лопез амжилтанд хүрч од болохоосоо өмнө өөрийн гэсэн орон гэргүй амьдарч байсан талаараа саяхан дурсжээ. Холливудэд ийм жишээ цөөнгүй бий...
Yahoo –д тавигдсан намтарт нь бичсэнээр бол Жим Керриг залуу байхад түүний гэр бүлийн амьдрал доройтож тэднийхэн майхан болон машиндаа хоног төөрүүлдэг байжээ.
Холли Берри 21 настай байхдаа Чикагод нүүж ирсэн бөгөөд тэр үед орон гэргүй болжээ. Тэрээр энэ талаараа 2007 онд ярилцлага өгөх үеэрээ дурссан байдаг юм.
Курт Кобэйн Абердин хотод амьдарч байхдаа толгой хоргодох орон гэргүй байжээ. Тэрээр гүүрэн доор амьдарч, эмнэлгийн хүлээлгийн өрөөнд хоног төөрүүлдэг байсан гэлцдэг. Нирвана хамтлагийн "Something in the Way" дуунд Кобэйний орон гэргүй үеийн тухай өгүүлдэг гэж үздэг хүн олон байдаг аж.
Жүжигчин, найруулагч, продюсер Тайлер Перри 1992 -1998 оны хооронд машиндаа хоног төөрүүлдэг байсан талаараа Опра Уинфрид ярьсан удаатай. Түүний хувьд энэ хугацаанд зохиолч, жүжигчний мэргэжлээр ажиллаж, амжилтанд хүрэхээр чармайж байжээ.
Дуучин, жүжигчин, бүжигчин Кармен Электра 20 гаруй насандаа орон гэргүй нэгэн байжээ. Тэрээр зөвхөн пейжер, хутга, Versace –гийн өсгийтэй гутал, халаасандаа хэдхэн доллартай цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр яахаа ч мэдэхгүй уйлаад сууж байсан талаараа дурссан байна. Электра "Би тэр үед хажуугаар зөрж өнгөрөх машинуудыг хараас уйлаад сууж байснаа санадаг. Гэхдээ энэ байдлаас гарахын тулд чадах бүхнээ хийнэ гэж бодож байсан" хэмээн ярьжээ.
РАЛЬДИЙ.А