Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр Ливийн удирдагч агсан Муаммар Каддафид террорист халдлагатай холбоотой хэрэг дээр туслалцаа үзүүлэхээ амлаж байсан нь "Sunday Telegraph" сонины олж авсан албан ёсны баримтаас илэрхий болов. Уг баримтаас үзэхэд одоогоос 24 жилийн өмнө баруун Африкийн Чадаас Парис руу нисч явсан зорчигч тээврийн онгоц дэлбэрсний уршгаар амь үрэгдсэн Америкийн 7 иргэний ар гэрийнхэнд нөхөн төлбөр болгож 1.5 тэрбум ам.доллар төлөхийг АНУ –ын шүүх Ливийн талаас шаардсан шийдвэрийг гаргажээ.
Үүний дараа Каддафи Блэйрт хандсан байна. Блэйр энэ хэрэгт оролцоно гэдгээ Ливийн удирдагчид амласныхаа дараа ерөнхийлөгч Буштай уулзжээ. Улмаар Буш 2008 оны 8-р сард Ливийн хэрэгтэй холбоотой актыг баталснаар 1.5 тэрбум ам.долларын нөхөн төлбөрийг тус улсаас шаардсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон аж.
Түүх сөхвөл 1989 оны 9-р сарын 19-нд Ливийн тагнуулын албаныхан Чадаас Парис руу нисч явсан зорчигч тээврийн онгоцыг дэлбэлсний уршгаар 170 зорчигч амь үрэгдэж байжээ. Энэ халдлагаас 9 сарын өмнө Шотландын Локерби хотын дээгүүр нисч явсан "Pan American World Airways" авиа компанийн онгоц дэлбэрч, 270 хүн амь насаа алдсан байдаг. Энэ халдлагыг Ливийн тал үйлдсэнийг Муаммар Каддафи хожим нь 2003 онд хүлээн зөвшөөрч, хохирогчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгосон билээ. Гэхдээ тэрээр тус халдлагыг зохион байгуулах тушаалыг өөрөө өгөөгүй гэж мэдэгдсэн юм.
РАЛЬДИЙ.А