logo
Том Хэнкс муу дүр бүтээсэн тул үзэгчид тасалбарын мөнгийг нь буцаан өгөв

Том Хэнкс муу дүр бүтээсэн тул үзэгчид тасалбарын мөнгийг нь буцаан өгөв

2011/08/26
Холливудын хамгийн авьяаслаг жүжигчдийн нэг Том Хэнкс “Ларри Краун” хэмээх кинонд саяхан гол дүрийг бүтээсэн билээ. Тэрээр нэгэн шатахуун түгээх газар өөрийнхөө шүтэн бишрэгч гэр бүлийн хоёртой тааралдаад, шинэ дүр нь таалагдсан эсэхийг асуусан байна. Гэтэл хос хоёр “Таниас арай илүүг хүлээж байлаа. Төдийлөн сэтгэлд хүрээгүй шүү” гэж хатуу ч гэсэн үнэнээ хэлжээ. Үүнийг дуулмагцаа Том Хэнкс ихэд харамсаж буйгаа илэрхийлээд киноны тасалбарын үнэ болох 25 ам.долларыг гаргаж өгчээ. “Ларри Краун” кинонд Том Хэнкстэй Жулия Робертс хамтран тоглосон ч мэргэжилтнүүдийн зүгээс хурц шүүмжлэл хүртээд байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш