Дэвид Бекхэм өнгөрсөн долдугаар сарын 10-нд охинтой болж, түүнийгээ Харпер Сэвен гэж нэрлэсэн. Энэ нь гэргий Викториа тэр хоёрын анхны охин бөгөөд өмнө нь гурван хүүтэй байсан билээ. Сонирхолтой нь мэндлээд сар гаруйхан хугацаа өнгөрч байгаа охиноо ирээдүйд том болоод эрчүүдтэй уулзаж, болзоонд явна гэхээр санаа зовж байгаа гэнэ. Бекхэмд энэ бүхэн их сонирхолтой санагдахын хажуугаар болзоонд явахад нь яах ёстой юм бол хэмээн гайхаж эхэлсэн аж. Гэхдээ царайлаг тамирчны гурван хүү болох 12 настай Брүүклин, найман настай Ромео, зургаан настай Круз нар эмэгтэй дүүгээ хамгаална гэдэгт итгээд тайвширч байгаа гэнэ шүү.