Монголын сайхан бүсгүй шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн “Miss Mongolia 2013” эхлэх гэж байна. Miss International тэмцээн нь 62 жилийн түүхтэй, дэлхийн 80 гаруй орны бүсгүйчүүд оролцдог том арга хэмжээ юм. Уг тэмцээнд олон улсын гоо үзэсгэлэн, энх тайвны элч нар хуран цугларч хоорондоо нөхөрлөн, дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулдаг уламжлалтай. Тэд зөвхөн гоо үзэсгэлэнг эрхэмлэх төдийгүй, сайхан сэтгэл, мэдлэг боловсролыг өндөрт өргөдгөөрөө онцлог юм.
Miss Mongolia тэмцээн нь 2004 оноос хойш тасралтгүй 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. МҮОНТ 3 дахь жилдээ тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар, Мисс Монголын холбоотой хамтран ажиллаж байна. Жил бүрийн тэмцээний ялагч Тэргүүн мисс -Miss International тэмцээнд, Дэд мисс “Miss World tourism”, Гутгаар мисс- ”, “World Miss University”- тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус авдаг билээ.
Түүхийн хуудас сөхвөөс:
“Мисс Монголиа 2004” тэмцээний тэргүүн мисс Ч. Содтуяа нь “Мисс Интернэшнл 2004” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож шилдэг 10-т шалгарсаны зэрэгцээ “Miss Photogenic” өргөмжлөл хүртэж байсан бол “Мисс Монголиа 2005” тэмцээний тэргүүн мисс Б. Гантогоо нь “Miss Tourism World 2006” тэмцээнээс 3-р байрын шагнал болон шилдэг үндэсний хувцас шагналуудыг хүртсэн билээ. “Мисс Монголиа 2006” тэмцээний дэд мисс Т.Ундармаа нь “Miss Intercontinetal 2006” тэмцээнээс тусгай байрын шагнал хүртэж одоо БНСУ-д “Christian Dior”-ийн гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байна. “Мисс Монголиа 2006” тэмцээний тусгай байрын шагналт О. Уянга нь “Top Model of the World” тэмцээнд амжилттай оролцсон бөгөөд 2009 оны Гоёл наадмаас Монголын топ модель өргөмжлөл хүртсэн билээ. “Мисс Монголиа 2009” тэмцээний тэргүүн мисс Бадамгэрэл, “Мисс Монголиа 2010” тэмцээний тэргүүн мисс Бадамцэцэг нар “Miss International” дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд мөн адил эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан. “Мисс Монголиа 2011” тэмцээний тэргүүн мисс И.Төгсөө нь “Miss International 2011” тэмцээнд монгол улсаа төлөөлж оролцон 79 орны миссүүдээс “Second runner” буюу гуравдугаар байрын эзэн болж Монгол улсынхаа нэрийг дэлхийд гаргасан билээ.
Гоо үзэсгэлэн, энх тайвны элч болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан сэтгэл, мэдлэг боловсролыг өндөрт өргөдөг Miss Mongolia 2013 тэмцээний ялагч.
Тэргүүн мисс Японы Окинаво хотноо болох Miss International 2013
Дэд мисс Экваторын Гевнэй-д болох “Miss World tourism”-2013
Гутгаар байр БНСУ-ын Сөүл хотноо болох “World Miss University” 2013-т оролцох эрхийг авна.
“Miss Mongolia 2013” уралдаант тэмцээнийг олон улсын миссийн тэмцээний жишгээр 6 төрлөөр уралдуулан шалгаруулна. Үүнд:
1. Мисс Модель
2. Мисс Фото
3. Мисс Авъяас
4. Мисс Бикини
5. Мисс Спорт
6. Мисс Гүүдвил( оюунлаг, ухаалаг,тусч) миссүүдийг тус тус шалгаруулдаг.
“Miss Mongolia 2013” тэмцээн нь МҮОНТ-ээр нийт 16-н дугаар уралдаант нэвтрүүлэг хийхээр төлөвлөөд байна. Энэ жилийн тэмцээний онцлог нь хөдөө орон нутгаас охидыг шалгаруулан хамруулж байгаагаараа онцлог байгаа. Үүнээс шилдэгийн шилдэг 20 охид Финалын шатанд шалгарч,телевизийн нэвтрүүлэгт оролцох эрх авч, “Мисс Монголиа 2013” эцсийн шалгаруулалт 2013 оны 9 сарын 11 ны өдөр явагдаж тус тусын өргөмжлөлт миссүүдийг шалгаруулах болно.
Нэр хүндтэй дээрх тэмцээнүүдэд 2013 онд эх орноо төлөөлөн оролцох албан ёсны оролцогчдыг шалгаруулах “Мисс Монголиа 2013” тэмцээний бүртгэл 2013 оны 8-р сарын 10-16 хооронд Улаанбаатар хотод МҮОНТ-ийн байранд, Дархан хотод 8-р сарын 13, Эрдэнэт хотод 8-р сарын 14-нд бүртгэнэ.
Miss Mongolia 2013 тэмцээнд оролцогчид тавигдах шаардлага
1. 16-25 настай Монгол улсын иргэн байх
2. 165 см-ээс дээш өндөртэй
3. Зохион байгуулах хорооны гишүүдийн ойрын хамаатан биш
4. Харилцааны ур чадвар сайтай
5. Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх.
Монгол улсынхаа гоо сайханы төлөөлөл болж дэлхий дахинд эх орноо сурталчлах хүсэл зорилготой охид бүсгүйчүүд та бүхнийг урьж байна.
Ерөнхий зохион байгуулагч МҮОНТ
Зохион Байгуулагч Мисс монголын холбоо