logo
Америк хос 12 дахь хүүгээ өлгийдөн авлаа

Америк хос 12 дахь хүүгээ өлгийдөн авлаа

2013/08/10
АНУ-ын Мичиган мужийн Гранд-Рапидс хотод амьдардаг нэгэн хос саяхан 12 дахь хүүхдийнхээ зулайг үнэрлэсэн байна. Отгон хүүхэд нь тэдний бусад 11 хүүхэдтэй адил мөн л хүү төржээ. Жэй Швант, Кэйтри Швант нар отгон хүүхэд нь охин байх гэж найдаж байсан байна. Ялангуяа Кэйтригийн амаржих эцсийн хугацаа ес хоног хэтэрсэн нь тэдний гайхшралыг төрүүлээд байжээ. Учир нь урьд өмнөх төрөлтүүдэд ийм зүйл огт тохиолдож байгаагүй гэнэ. Гэхдээ тэдний найдлага талаар болж, 12 дахь хүүхэд нь 3.5 кг жинтэй хүү мэндэлсэн байна.     

Кэйтри "Мэдээж өрөөгөөр нэг хөхрөлдөөн болсон. Би нөхөр лүүгээ хараад бид хоёр хоёулаа инээмсэглэсэн шүү. Хүү төрлөө гэхэд нь за зүгээр ээ, асуудалгүй, бид юу хийж байгаагаа мэднэ гэсэн" хэмээн ярьжээ. Швантын ууган хүү Тайлер одоо 21 настай юм байна. Хичээлийн шинэ жил эхэлсний дараа тэдний 8 хүү нь дунд сургуульд үргэлжлүүлэн суралцах ажээ. Харин үлдсэн 3 нь ээжийнхээ асаргаанд байх юм. Жэй, Кэйтри 2 ромын католик шашинтнууд бөгөөд Кэйтри айлын 14 хүүхдийн нэг юм байна. Хачирхалтай нь түүний эгч Кэйт Осбергер нь 10 хүү төрүүлсэн эмэгтэй байдаг гэнэ.

 

РАЛЬДИЙ.А

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш