logo
Газрын тосны чиглэлээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалт нээлттэй, ил тод явагдана

Газрын тосны чиглэлээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалт нээлттэй, ил тод явагдана

2013/08/10

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 8 дугаар сарын 9-ны баасан гарагт болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Газрын тосны газар 2000 оноос гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад газрын тосны мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг эхлүүлж, сургалтын урамшууллын хөрөнгөөр гадаад, дотоодод оюутан залуусыг суралцуулах, сургалтын тэтгэлэг олгох ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж  эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 101 хүн тус газартай урт хугацааны сургалтын гэрээ байгуулан газрын тос болон түүнтэй холбогдох чиглэлээр гадаад оронд суралцаж байгаа бол 66 хүн сургуулиа төгсөөд ирсэн байна. Иргэд сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах сонгон шалгаруулалтад шүүмжлэлтэй хандаж байсан учир сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын хуралдаанаар шинэчлэн баталлаа.

Журамд зааснаар Сонгон шалгаруулалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон өдөр тутмын хэвлэл, уул уурхайн, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, газрын тосны асуудал харуцсан төрийн захиргааны байгууллагын цахим хуудсаар сонгон шалгаруулалт болохоос 30 хоногийн өмнө зарлана.

Монгол Улсын их, дээд сургуульд сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах сонгон шалгаруулалтад газрын тос, уул уурхайн чиглэлээр суралцахаар анх элссэн болон 1, 2 дугаар дамжаанд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа суралцагч оролцох эрхтэй. Харин гадаадын их, дээд сургуулийн баклаврын шатанд суралцах сонгон шалгаруулалтад ерөнхий боловсролын сургуулийг A, B үнэлгээтэй төгссөн болон газрын тос, уул уурхайн чиглэлээр дотоодын их, дээд сургуулийн 1 болон 2 дугаар дамжаанд 3.0 ба түүнээс дээш голчтой суралцаж байгаа суралцагч оролцох боломжтой.

Мөн энэ чиглэлийн мэргэжлээр баклаврын зэрэгтэй, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан иргэд гадаад болон дотоодын магистрын сургалтад, Харин 5 ба түүнээс дээш жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай иргэд гадаад, дотоодын докторын сургалтад иргэдийн шалгаруулалтад оролцох эрхтэй юм
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш