logo
Саудын Арабын Хаан Абдулла 610 кг жинтэй эрд гар сунгав

Саудын Арабын Хаан Абдулла 610 кг жинтэй эрд гар сунгав

2013/08/23
Саудын Арабын хаан Абдулла дэлхийн дээр амьдарч байгаа хамгийн хүнд жинтэй хүмүүсийн нэгд тооцогдох болсон нэгэн залууд гар сунган тусаллаа. 610 кг жинтэй Халид бин Мохсен Шаари биеэ даахгүй нэгэн бөгөөд түүнийг одоо амьдарч байгаа Жазан мужаас нь нийслэл Риад хотод авчирч, эмчлэх зарлигийг хаан Абдулла гаргажээ.

Одоо 20 орчим настай Шаари -г гэрээс нь ортой нь гаргахын тулд өргөгч кран ашигласан байна. Түүнийг Риад хотын эмнэлэгт хэвтүүлсний дараа түүний жинг хасахад чиглэгдсэн эмчилгээнүүдийг хийх бөгөөд түүнд хагалгаа хийх хувилбарыг ч Эрүүл Мэндийн Яам үгүйсгээгүй байна. 

НҮБ-аас мэдээлснээр Кувэйт улс нь хэт таргалалттай насанд хүрсэн иргэдийнхээ тоогоор Ойрхи Дорнодод тэргүүлдэг бөгөөд хүн амынх нь 42.8 хувь нь илүүдэл жинтэй ажээ. Харин Саудын Араб 35.2% гэсэн үзүүлэлтээрээ Кувэйтийн ард бичигдсэн байна.
Дэлхийн дээд амжилтуудыг бүртгэдэг Гиннесийн номонд тэмдэглэснээр одоо амьдарч байгаа хамгийн хүнд жинтэй хүн гэсэн рекордыг Мексикийн иргэн Мануэл Урибе эзэмшдэг аж. Урибе 2006 онд 560 кг жинтэй байсан юм. Харин тэрээр өөрт нь туслахыг олон нийтээс хүссэний дараа буюу 2012 оны 3-р сард жин нь 444.6 кг болж буурчээ.

РАЛЬДИЙ.А
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш