logo
Халуун сүү, зүсэм талх батга эмчлэх шилдэг арга

Халуун сүү, зүсэм талх батга эмчлэх шилдэг арга

2011/08/27
Дааврын өөрчлөлтөөс болж хүний арьс тослогдох нь элбэг тохиолддог. Тослогийн хэмжээ ихэссэнээс арьсан дээр батга, хатиг гардаг. Хүмүүс гэрийн нөхцөлд буруу харсан толгойтой батга, идээт хатигыг хагалж, эмчлэхийг оролдох нь бий.

Хэрэв толгойг нь сайн гаргаж чадахгүй бол бохирдож, идээт үрэвсэл үүсдэг. Толгой нь цаашилсан батганд халуун сүү, зүсэм талх нь ариутгалын тосон түрхэлгээс хурдан үйлчил-гээ үзүүлдэг байна. Үрэвсэлт батга, хатигыг эмчлэх аргыг туршаад үзээрэй.

Хэдэн халбага сүүг хайруулын тавганд хийж халаан сүүндээ зүсэм цагаан талх хийнэ. Талх сүүг бүрэн шингээж автал хэдэн хором хүлээгээрэй. Дараа нь талхыг алган дээрээ тавьж, бага зэрэг шахан илүүдэл сүүг гаргана. Бэлэн болсон талхыг батга болон хатгин дээрээ халуун жин маягаар тавьж даавуугаар бооно.

Ийм маягаар халуун жинг батга, хатигны толгой наашилтал хэд хэдэн удаа давтан тавиарай. Хэсэг хугацааны дараа идээ гадагшлахад цэвэрлэж, ариутгасан боолт хэрэглэнэ.

ГЭРИЙН НӨХЦӨЛД ШАВРАН ЭМЧИЛГЭЭ ХИЙХ ХЯЛБАР АРГА

Бүсгүйчүүд нүүрэндээ шавран маск тавих нь арьс тослогдох, батга гарахаас сэргийлдэг хэмээн үздэг. Харин шавран маск нь үүнээс ч илүү ашигтай аж. Шавран маскыг хэрэглэснээр хөрсөн дээр ургаж буй 1000 гаруй төрлийн өвс, ургамлаас гарж буй шим тэжээлийг хүн өөртөө шингээдгийг эрдэмтэд нотолжээ.

Тухайлбал, хүхэр, төрөл бүрийн эрдэс, амин хүчил болон бүх амин дэмүүд. Сүүлийн 200 жилийн турш Европчууд шавран эмчилгээг янз бүрийн өвчин анагаахад хэрэглэж иржээ. Тухайлбал, үе мөчний өвчин, остеартрит, арьсны үрэвсэл, экзем, хайрст үлд, эмэгтэйчүүдийн өвчин, ууц нурууны үрэвсэл, гэмтэл согог зэрэгт үр дүнтэй.

Шавран эмчилгээг зарим тохиолдолд усан эмчилгээ хэмээн дэлхий дахинд нэрлэх нь бий. Гэрийн нөхцөлд усан эмчилгээг хийхэд тохиромжтой байдаг. Халуун бүлээн усаар дүүргэсэн ваннанд 6-8 аяга шавар хийгээрэй. Ус халуун байх тусмаа арьсны нүх, сүвийг нээдэг. Бэлэн болсон усандаа 20-30 минут хэвтэх хэрэгтэй. Үс тань хуурайшиж, хагтдаг бол шавартай усаар угаавал тэжээл өгдөг.

БАЙГАЛИЙН ГАРАЛТAЙ ГЭДЭС ЦЭВЭРЛЭХ ЦАЙГ ЯАЖ ХЭРЭГЛЭХ ВЭ?

Хүний биед хадгалагдаж буй зарим хорт бодисыг аажмаар хөөж гаргах арга бол гэдэс цэвэрлэх цай юм. Цайг тогтмол хэрэглэж заншвал хүний биеийн ерөнхий эрүүл мэндэд тустай. Гэдэс цэвэрлэх үрлэн болон нунтаг эмийг химийн аргаар гаргаж авсан байдаг учир байнга хэрэглэх нь хүний биед сөргөөр нөлөөлөх нь бий.

Харин танд байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр гэдэс цэвэрлэх цайг хэрхэн бэлдэх зөвлөгөөг хүргэж байна. Энэ цай нь гэдэс цэвэрлэхээс гадна хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна.

Цайг бэлтгэхэд: Нэг цайны халбага нимбэгний шүүс, лайм буюу далдуу модны шүүс, нэг аяга анисны шүүс болон нэг удаагийн дүрдэг гаатай цай, Гурван төрлийн шүүсийг хольж халаана. Үүний дараа гаатай цайг хийж 10 минут таглаж тавина. Цайг өдөрт нэг удаа хэрэглэхэд үр дүнг нь мэдрэх болно.

Хэрэв цай хэтэрхий гашуун амттай байвал өөр төрлийн цай бэлдэх аргыг зөвлөе. Нэг цайны халбага хатаасан чихэр өвсний нунтаг, нухаж бэлтгэсэн нэг цайны халбага цагаан гаа, нэг аяга хагас халуун ус, цайны халбага нимбэгийн шүүс, чихэр өвс, цагаан гаан дээрээ буцалсан халуун усаа хийнэ. 10 минут байлгасны дараа цайгаа шүүж дээрээс нь нимбэгийн шүүсээ нэмэхэд цай бэлэн болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш