Сүүлийн үед гадаад, дотоодын зохиолчдын олон л ном хэвлэгдэх болж. Тэднээс авах юм их бий гэдэг нь ойлгомжтой. Гэвч энэ удаа танилцуулах ном илүү өвөрмөц. Сүүлийн үед хүмүүсийн дунд ихээр яригдах болсон “Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг” гэх номын тухай та бүхэнд танилцуулах гэж байна.
Энэ номыг 20 нас хүрэх гэж буй охид, 20 настай, 20 насыг дөнгөж гарч яваа охид уншаасай.
Монгол эцэг, эхчүүдийн хувьд 20 настай охин нь нялхаараа байдаг. Гэтэл амьдрал гэх хатуу шуурга хэнийг ч үл хайрлан шавхуурдахдаа ээж, аавын хайранд бялхаж өссөн булбарайхан охидыг ч өмнөө өвдөг сөхрүүлэх нь элбэг. Тиймээс хүүхэд нас нь хэзээ ч үл дуусах мэт санаж яваа гэнэн цагаахан охидод энэ ном хэрхэн амьдрах ёстойг нь зааж өгөхөөс гадна, ээж, аавын чинь ч өгч чадахгүй үнэт сургамжийг өгүүлэх болно.
Хэдийгээр 20 насыг хүүхэд нас мэт санаж явах нь сайн талтай ч, бас муу талтай ч байх нь бий. Тийм болохоор амьдрал гэх зүйлд суралцах нь зайлшгүй. Харин тэнэг хүн биеэрээ зовлон амсаж байж суралцдаг бол ухаантай хүн бусдын алдаан дээрээс суралцдаг гэдэг үгийг санаарай.
“Гэхдээ бүх хорин настай охидыг энэ заавраар амьдар гэж тулгахыг би хүсэхгүй байна. Миний энд хэлж байгаа зүйлс бол эмэгтэй хүнийг аз жаргалтай болгох хамгийн амархан аргууд боловч үүнийг сонгох сэтгэл төрөхгүй байгаа хүмүүс нь өөр хэлбэрээр амьдрахаас аргагүй байх. Гагцхүү ээдрээтэй, хэцүү замыг сонгож байгаа бүсгүйчүүд арай илүү, бат итгэлтэй өөрийн гэсэн философитой байх хэрэгтэй бөгөөд өөрөө юунаас татгалзаж тэр амьдралыг сонгосноо сайтар мэдэж байх ёстой. Тэгж гэмээ нь өөрийн сонголтондоо харамсахгүй бөгөөд тухайн замдаа өөр төрлийн аз жаргалыг олж чадна” хэмээн номын зохиогч Нам Ин Сүг өгүүлжээ.
Ингээд чамаас илүү хэрсүү, ухаалаг, муу санаатай, овжин үеийнхэнтэйгээ хэрхэн хөл нийлүүлэн алхахаа мэдэхгүй байгаа бол энэ номын хуудсыг сөхөөд үзээрэй.