18 сартай Руна Бегум охин толгой дахь илүүдэл шингэнээ авахуулах мэс засалд орохоосоо өмнө харж чаддагүй байсны зэрэгцээ бараг хөдөлдөггүй байжээ. Чадварлаг эмч түүний толгойг ердийнхөөс хэд дахин томруулаад байсан шингэнийг соруулах мэс заслыг амжилттай хийсэн байна. 4 сарын өмнө Рунагийн толгой жирийн хүүхдийнхээс барах 3 дахин том буюу 94 см байжээ. Учир нь түүний тархинд 10 литр илүүдэл шингэн хуралдсан байна. Энэтхэгийн зүүн хойд хэсэгт орших бөглүү тосгонд мэндэлсэн Рунаг маш хүнд хэлбэрийн тархины усжилттай гэж оношилсон бөгөөд хэдхэн сарын настай гэж эмч нар үзэж байна.
Түүний аав Абдул Рахман "Өдрөөс өдөрт охины маань толгой томорч, юм идэхээ больсон. Орондоо л хэвтэж байдаг болсон. Түүнийг тэврээд явахад үнэхээр хэцүү болсон" хэмээн ярьжээ.
Хагалгаа хийхээс өмнө Рунагийн толгойны арьс маш ихээр тэлэгдсэн учраас нүүрнийх нь арьс дээш татагдаж, харж чадахаа болиод байсан аж. Харин Рунагийн энэ зовлонг ойлгож, туслахыг хүссэн хоёр Норвеги оюутан түүний зургийг вэбсайтад тавьсны ачаар эмчилгээнд нь зориулж нийтдээ 60,000 ам.доллар босгосон байна. Руна таван ч удаа маш өндөр эрсдэлтэй хагалгаанд орсон бөгөөд одоо толгойных нь хэмжээ 58 см болж жижгэрчээ. Тиймээс охин толгойгоо хөдөлгөж чаддаг болсон байна. Хамгийн гол нь харж чаддаг болжээ. Тэрээр бүрмөсөн эдгэрэх үү гэдгийг хэлэхэд хэтэрхий эрт байгааг эмч нар хэлж байна. Учир нь бяцхан охин дахин хэд хэдэн удаа хагалгаанд орох ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/