logo
“Хариу нэхээгүй тус” аяны хандивыг 105-р сургуулийн сурагчдад хандивлахаар болжээ

“Хариу нэхээгүй тус” аяны хандивыг 105-р сургуулийн сурагчдад хандивлахаар болжээ

2013/08/30
Монголын Залуучуудын Холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хариу нэхээгүй тус” аян залуучуудын өдрөөр буюу 8 сарын 25нд нээлтээ хийсэн билээ. Энэ удаагийн “Хариу нэхээгүй тус аян” нь амьдралын боломж доогуур хүүхэд, багачуудад туслах зорилгоор “Хайраар дүүрэн хайрцаг”-ийг аялуулж байгаа юм байна. Энэхүү хайрцагт хичээлийн хэрэгсэл, ном дэвтэр, ил захидал зэргийг залуучууд хандивлаж байгаа бөгөөд 8 сарын 31 хүртэл хандивыг хүлээж авах ажээ. Уг хайрцагт цугларсан хандивыг Сонгинохайрхан дүүрэгт байрлах 105-р сургуулийн 3, 4-р ангийн хорин хүүхдэд хандивлахаар болжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш