08.30 цагт Төрийн ордны их танхимд "Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын шинэчлэл" үндэсний чуулган эхэлнэ.
09.00 цагаас Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас “Төрөөс ойн талаар баримтлах бодлого” баримт бичгийн төслийн хэлэлцүүлэг “Пума” зочид буудлын 2 давхарын хурлын танхимд болно.
10.00 цагаас Беларусь улсын үндэсний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг МҮХАҮТ-д нээлтээ хийнэ.
10.30 цагт ХЭҮК Засгийн газрын 11 дүгээр байрны 514 тоотод хэвлэлийн бага хурал хийнэ.
11.40 цагаас “Гудамж” төслийн III, IV хорооллын эцсийн уулзварыг нээнэ.
13.00 цагаас “Беларусь–Монгол”-ын бизнес форум Корпорайт-3 зочид буудлын Их танхимд болно.
10.00 цагаас "Хотыг цэцэрлэгжүүлэх нь" сэдэвт сургалт, семинар Нийслэлийн засаг захиргааны 2 дугаар байрны 16 давхарт Өргөө танхимд болно.
-“Сэргээгдэх эрчим хүч” үндэсний форум -9.5-нд Туушин зочид буудалд болно.
-Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах” сургалт “Континентал”, “Эдельвайс” зочид буудалд эхэлнэ.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагаас “Барилгын салбар, Орон сууцны үнэ” сэдвээр Барилгын зөвлөгөө мэдээллийн төв, Барилга, хот байгуулалтын яам, Монголын барилгачдын холбоо, Орон сууц санхүүжилтын корпораци, Гэр хорооллын хөгжлийн газар хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
11.30 цагаас “Алтан гөрөөс-2013” олон улсын яруу найргийн фестивалийг Монголд анх удаа зохион байгулах гэж байгаа талаар “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийнхэн мэдээлнэ.