logo
Сонирхол /хошин өгүүллэг/

Сонирхол /хошин өгүүллэг/

2011/08/29
Метроны цонхоор гиюүрэн харж зогсоход хаврын салхи цээж рүү үлээж, өнгөрсөн дурсамжийг үе үехэн сэдрээж зөөлөн гуниг хөвсөлзүүлнэ.

-Сууж болох уу? гэх дуунаар,
-Тэг тэг гэж толгой дохиод эргэж харвал нүдэнд дулаахан бүсгүй миний уншдаг сэтгүүлийг барьсан төдийгүй, муужгайны идэш торондоо хийсэн байхыг ажив.

-Та ч амьтанд их хайртай юм аа даа. Бүсгүй хүнд ховорхон л тохиох сонирхол шүү гэж би хэллээ.
-Эдэнгүйгээр би амьдралаа төсөөлдөггүй юм шүү. Харин эрчүүд л амьтнаас хол хөндий гэж боддог.

-Таны зөв ч байж магадгүй. Би долматин үүлдрийн нохойтой гэхдээ бас мууртай.
-Би абиссин үүлдрийн мууртай, гэхдээ бас нохойтой.

-Та жигүүртэнд хэрхэн ханддаг вэ? Би корелла, розелла, эндая, нандая, арара, пирура тоть тэжээдэг. Бас канаруудтай.
-Тэгвэл би франц, милан, герман, ёркшир, ланкашир, канар тэжээдэг. Бас тотинуудтай.

-Аквариум, террариумыг юу гэж үздэг вэ?
-Манай нэг өрөө.

-Та хулганаас айдаггүй юм шив дээ?
-Мэдээжийн хэрэг. Харин могойноос эвгүйцдэггүй хүнтэй ярилцах сайхан байна.

Ингэж санаа нийлэх бүсгүй надтай учирсан гэж үү. Чухам хувь заяаны төөрөг гэж л энэ байх. Гуч гарсан гон бие гозон толгой чи энэ боломжийг алдаж болохгүй гэж өөртөө шивнээд, зориг гарган түүн рүү харав. Бүсгүй ч намайг сониучирхан харж байв.

-Танилцъя намайг Толья гэдэг.
-Миний нэр Оля.

-Бидний нэр хүртэл төстэй юм. Би өөрийн тарьсан цэцгийг чамд бэлэглэнэ ээ.
-Баярлалаа хамгийн сүүлд хэзээ цэцэг авснаа ч санахгүй байна.

-Ингэхэд өөрөө гэр бүлтэй юу?
-Миний гэр бүл бол амьтад маань шүү дээ.

-Надад ч гэсэн гэрлэх зав олдсонгүй. Олон жилийн өмнө нэг бүсгүй байсан. Даанч түүний сураг алдарсан.
-Надад ч гэсэн нэг залуу байсан л даа, яагаад ч юм үзэгдэхээ больчихсон.

-Би нэг туслахтай түүнгүй бол ч өнгөрсөөн. Нэр нь чинийхтэй адил Оля гэдэг байх шүү.
-Би ч бас үйлчлэгчтэй. Нээрээ Толья гэдэг санагдана.

Энэ бүсгүй надад 10 жил хамт амьдарсан юм шиг танил дотно санагдахын учир юу вэ. Цэлмэг цэнхэр тэнгэр шиг нүд нь хязгааргүй ертөнц шиг харагдана.

-Оля гэрт чинь дөхүүлээд өгч болох уу?
-Тэгвэл миний тортой юмыг л барих болно доо. Манайх уг нь ойрхон, Роборовскийн 16.

-Юу? Манайх ч тэнд шүү дээ. 102 тоотод байдаг.
Тиймээ 10 жил ханилсан хань минь зогсож байв. Хамаг халуун дулаан сэтгэл оргилж Олягаа тэврэв. Хайрт гэргийгээ ч мартчихсан байдаг. Болжмор жиргэж, хүүхдүүд шуугиж, залуус инээлдэнэ. Ямар сайхан үдэш вэ?

-Үүнээс хойш л бие биесээ анхааран халамжилъя.
-Тийм ээ амьтныг хайрладаг бол хүнийг хайрлаж чадна.

-Хүнийг хайрладаг бол амьтныг ч хайрлаж чадна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш