МУГЖ Д.Хүрэлхүү Монголын хошин урлаг төдийгүй Монголын кино урлагт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж яваа чадварлаг жүжигчин. Түүний хийсэн дэлгэцийн уран бүтээлүүд нь тухайн үеийнхээ кино театруудын хамгийн орлоготой киногоор шалгарч байдаг нь нууц биш. Тэгвэл түүний энэ удаагийн бүтээл нь залуу уран бүтээлч найруулагч /GO adventure studio/ захирал Д.Галбаяртай хамтран кино хийж байгаа бөгөөд өөрөө продюсерлэж мөн гол дүрд нь тогложээ. Түүний энэ удаагийн кино нь үзэгчдийн дунд нэлээд шуугиан тарьж эхлээд байгаа "Тагнуулч аав" нэртэй кино бөгөөд тун удахгүй бэлэн болох гэнэ. 90 минут үргэлжлэх энэхүү кинонд нэртэй жүжигчдийн хүүхдүүд тоглосноороо онцлоготой юм байна.