Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороололд “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төслийг хэрэгжүүлэх “Заг” групп бүтээн байгуулалтын ажлын нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолын арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд болон Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Хот нийтийн аж ахуй, тохижилт хариуцсан орлогч дарга Л.Амарзаяа, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Батдэлгэр болон иргэд аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо. “Заг” групп тухайн байршилд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн дэмжлэг авч, тэдгээр байгууллагуудтай харилцан тохиролцож их хотын “Хөгжлийн төлөө хамтдаа” уриатайгаар ийнхүү ажлаа эхлүүллээ. Нээлтийн арга хэмжээний үеэр дүүргийн Засаг дарга Д.Бадарсан хүн амын төвлөрөл, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж компаниуд ихтэй тус 100 айл орчмыг дахин төлөвлөх ажилд шалгарч бүтээн байгуулалтаа эхлүүлж буй “Заг” груп болон газраа ухамсартайгаар чөлөөлж өгсөн байгууллага, үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог бүхий л талаар дэмжсэн нийслэлийн удирдлагуудад талархсанаа илэрхийлж, дүүргийн 9,10,11,12 хороо буюу орон сууцны 7 дугаар хороололд иргэддээ хүсэн хүлээсэн ая тохьтой тохилог орчин бүрдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ.