Эва Мендес бол бусад ихэнх жүжигчдийн л адилаар гоолиг нэгэн. Гэхдээ тэр энэ байдалдаа сэтгэл ханасангүй дахин 7 кг хаясан байна. Одоо 39 настай Мендес улаан мах, тахианы мах иддэггүй ажээ. Тэрээр "Lucky" сэтгүүлийн сурвалжлагчид ярилцлага өгөх үеэрээ "Би дүрийн төлөө юуг ч хийнэ. A Place Beyond the Pines кинонд дүрээ бүтээхийн тулд маш их сургуулилт хийсэн. Би дүрээ гаргахын тулд бүх боломж чадвараа дайчлахыг хүссэн. Гэхдээ ээж маань намайг яагаад тийм байдалтай харагдахыг хүссэнийг ойлгоогүй. Чи хэтэрхий туранхай байна гэж цаг үргэлж сануулдаг байлаа" хэмээн ярьсан байна.
Хувцаслалт хүний сэтгэлд хэрхэн нөлөөлдөг талаарх Мендесийн зөвлөгөө:
"Загварт буруу зөв гэж байдаггүй. Гэхдээ сайхан хувцас эмэгтэй хүний өөрийнх нь талаарх бодлыг өөрчилдөг юм. Мэдээж өөрийгөө сайхан өнцгөөс нь харахын тулд өөрийгөө хүндэлдэг байх хэрэгтэй. Өөртэйгөө ажилла. Энэ хэцүү байж магадгүй л дээ. Сэтгэл тавгүй өдрүүд байдаг ч би дуртай даашинзаа өмсөөд алчуур зүүчихвэл өөр сэтгэгдэл төрдөг. Хэрвээ та сэтгэл дүүрэн биш байгаа бол үүнийгээ хүлээн зөвшөөр, тэгээд тохиромжтой хувцсаа өмс. Энэ таныг сэргээнэ."
РАЛЬДИЙ.А /shuum.mn/