logo
Гэмт халдлага гарч, нэг сурагч амь алджээ

Гэмт халдлага гарч, нэг сурагч амь алджээ

2013/09/06
Өнгөрсөн Лхагва гарагийн өглөөний 7 цагийн орчимд Техас мужийн Houston хотын "Spring" Ахлах сургууль дээр нэгэн этгээд гэмт халдлага үйлдсний улмаас  нэг сурагч хутгалуулан амь алдаж, 3 сурагч бэртэж гэмтсэн хэрэг гарчээ. Тус хотын цагдаагийн төлөөлөгчийн мэдэгдснээр амь алдсан сурагч 17 настай байсан бөгөөд одоогоор хэрэгт холбогдсон хохирогч нарын нэрийг нь зарлаагүй байгаа аж.
Тухайн хэргийг үйлдсэн сэжигтэн тодорхой бус байгаа бөгөөд хэрэгт холбогдуулж 3 сурагчийг саатуулан шалгаж байгаагэсэн мэдээлэл байна.

Б.Бат-Эрхэс
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш