logo
Мухамед Ибрахимийн амь насанд халдах гэж оролджээ

Мухамед Ибрахимийн амь насанд халдах гэж оролджээ

2013/09/06

Египетийн Дотоод хэргийн сайд Мухамед Ибрахимийн амь насанд халдах гэсэн оролдлого саяхан гарчээ. Түүнийг гэрээсээ Каирын төвд байдаг ДХЯ руу хамгаалагчидтайгаа явж байхад дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн улмаас 19 хүн шархадсаны дотор нэг хүүхэд, энгийн иргэд, хамгаалалтыг тэргүүлж явсан цагдаагийн албан хаагчид байсан байна. Харин Мухамед Ибрахимгэмтэж бэртэлгүй өнгөрчээ.  Одоогоор тус хотод  аюулгүй байдлыг чангатгаж, Дотоод хэргийн яамны байр руу ордог замыг хаагаад байна. Уг дэлбэрэлтийг сайдын амь насанд халдах гэсэн оролдлого гэж Египетийн ДХЯ үзэж байгаа гэнэ.

Б.Бат-Эрхэс

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш