logo
Дэлхий дээрх хамгийн том галт уулыг олж илрүүлжээ

Дэлхий дээрх хамгийн том галт уулыг олж илрүүлжээ

2013/09/09
Хэсэг эрдэмтэн судлаачид дэлхий дээрх хамгийн том галт уулыг олж илрүүлсэн гэж мэдээллээ. Энэхүү нээлтийг хийсэн эрдэмтдийг ахалж ажилласан Хьюстоны Их Сургуулийн профессор Уильям Сейгерийн хэлснээр "Таму Массиф" хэмээх усан доор орших галт уул Японы зүүн эргээс 1600 орчим км зайд байдаг юм байна. Америкийн Нью-Мехико мужийн газар нутагтай тэнцэхүйц хэмжээний талбайг эзлэн оршдог уг галт уул нь манай нарны аймгийн гаригууд дээрх хамгийн том галт уулуудын нэг ажээ.

Тодруулбал, "Таму Массиф" уул ойролцоогоор 120,000 миль кв талбайг хамардаг бол хуурай газар дээрх хамгийн том галт уул болох Хавайн Мауна Лоа уул 2,000 миль кв талбайг хамардаг гэдгийг профессор Сейгер хэлж байна. "Таму Массиф" нь усан доор орших бусад галт уулуудаас өөр хэлбэртэй бөгөөд 145 сая жилийн настай гэж үзэж байна. Гэхдээ түүхийнхээ нилээд эхэн үед идэвхгүй галт уул болон хувирчээ.

РАЛЬДИЙ.А
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш