Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Өвдөлт намдаах менежментийг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын бага хуралд оролцох үеэрээ "Өвдөлт намдаах менежментийг бид амжилттай хөгжүүлж чавсанаар иргэд маань нийгмийн идэвхитэй үйл ажиллагааг нас өндөр болтлоо үргэлжлүүлэх, хөдөлмөрийн бүтээмж сайтай хүмүүсийн тоог нэмэгдүүлэх, эдийн засгийн хувьд нийгмийн халамжид зарцуулах санхүүгийн хэмжээ багасах зэрэг олон эерэг талтай юм. Тиймээс "Өвдөлт намдаах менежментийг хөгжүүлэх" тал дээр Монгол Улсын Эрүүл мэндийн салбарыг дэлхийн жишигт хүртэл анхаарч ажиллах хэрэгтэй бөгөөд цаашдаа эмнэлэг бүр өвтөлт намдаах мэргэшсэн эмчтэй болох зорилго тавин ажиллана" хэмээн мэдэгдлээ.