Өнгөрсөн Баасан гарагийн өглөө Талибан хэсэг зэвсэгт этгээдүүд Афганистаны Херат хот дахь АНУ-ын ЭСЯ-нд халдан, 3 хүний амь үрэгджээ.
Болсон явдлыг тодруулбал, өглөөний 6 цагийн орчимд болсон ба халдлага үйлдсэн зэвсэгт бүлэглэл болон ЭСЯ-ны хамгаалалтын ажилчдын хооронд ширүүүн буудалцаан болсны эцэст ЭСЯ-ны ойролцоо ачааны машинд байршуулсан тэсрэх төхөөрөмж дэлбэрчээ. ЭСЯ-ны ажилчид аюулгүй газарт цагдаагийн хамгаалалтад байсан тул тэднээс хүн гэмтэж бэртээгүй бөгөөд ЭСЯ-ны барилгын гол орц хаалга эвдэрч гэмтсэн байна.
Харин ЭСЯ-ыг хамгаалалж байсан Афганистаны 3 цагдаагийн албан хаагч болон зэвсэгт халдлага үйлдсэн алан хядагчид бүгд амь үрэгдэж, дэлбэрэлтийн улмаас 20 орчим хүн гэмтэж бэртсэн байна.