logo
Усны суурь үнэ нэмэх нь үндэслэлгүй хэмээн ШӨХТГ мэдэгдлээ

Усны суурь үнэ нэмэх нь үндэслэлгүй хэмээн ШӨХТГ мэдэгдлээ

2013/09/14

Өнгөрсөн өдрүүдэд зарим мэдээллийн сайтуудаар хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл хэрэглэсэн усны үнээс гадна тогтмол хураамж авах болсон тухай  бичиж эхэлсэн. Тэгвэл усны салбарын үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, усыг хэрэглэгчдэд зориулан байнгын бэлэн байдалд байлгаж буйн төлбөр хэмээн тайлбарлаж буй энэхүү мөнгийг хэрэглэгчид төлөх ёсгүй гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас үзсэн байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгодог байтал Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс усны үйлчилгээний суурь хураамжийг нэмнэ гэсэн шийдвэр гаргасан нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна хэмээн мэдэгдэл хүргүүлжээ.

Хуулийн дагуу суурь хураамж авах ёсгүй хэмээн сануулж, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсээр байхад олон нийтэд усны суурь хураамж авна хэмээн ойлголт төрүүлэн, тулган шаардсан маягтай мэдэгдлүүд гаргах нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн ШӨХТГ үзжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш