Энэ жилийн Дэлхийн Миссийн тэмцээнд Узбекистанаас оролцсон эмэгтэй чухам хэн болох нь оньсого таавар мэт болж иржээ. Учир нь Узбекистаны холбогдох албаныхан түүнийг огт таньж мэдэхгүй гэсэн хариултыг өгсөн нь гоо бүсгүй шалгаруулах тэмцээний зохион байгуулагчдыг гайхшрахад хүргэсэн байна.
Рахима Ганиева бол хөгжимд авьяастай, спортлог, хуульч болохыг хүсдэг нэгэн бөгөөд загварын тэмцээнд оролцогч гэхэд хэн ч түүнд итгэнэ. Гэхдээ Узбекистаны Миссийг шалгаруулах ямар ч тэмцээн зохион байгуулагдаагүй гэж тус улсын холбогдох албаны хүмүүс мэдэгджээ.
Ганиева өөрийгөө танилцуулсан бичлэгтээ олон улсын эдийн засгийн их сургуулийн оюутан болсон гэж ярьсан байна. Гэхдээ намтарт нь түүнийг Ташкентын Аялал Жуулчлалын Коллежийн төгсөгч гэж бичжээ. Ганиева Facebook хуудсаа идэвхтэй хөтөлдөг бөгөөд Албани, Орос, Гүржийн миссүүдтэй хамт авахуулсан зургаа тавьсан байна.
Узбекийн соёл спортын яам болон эмэгтэйчүүдийн үндэсний зөвлөлтэй холбогдоход Ганиева гэдэг миссийн талаар огт мэдэхгүй, гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцсоныг нь мэдэхгүй гэсэн хариулт өгчээ. Мөн загварын агентлагууд түүний талаар огт сонсож байгаагүй хэмээн хариулсан байна. Үүнээс гадна Ганиева олон улсын эдийн засгийн их сургуулийн оюутан гэдэг нь ч худал болж таарчээ. Узбекистаны ерөнхийлөгчийн Гульнара Каримова твиттерт жиргэхдээ Ганиеваг элэглэж, түүнийг "Хаанаас ч юм гэнэт гарч ирсэн Тажик царайтай охин" хэмээн бичсэн байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/