Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 09 сарын 19-ний Пүрэв гарагт болно. Хуралдаанаар “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” НӨҮГ-ыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулах тухай, Нисэхийн “Цагаан хаалга”-ыг шилжүүлэн байрлуулах тухай, Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай, НИТХ-ын ээлжит хуралдааны зарлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг батлах” тухай, “Хог тээврийн тариф батлах” тухай асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм.