logo
“Гал үндэстэн” холбооныхонд эрүү үүсгэн шалгаж эхэллээ

“Гал үндэстэн” холбооныхонд эрүү үүсгэн шалгаж эхэллээ

2013/09/17

Төрийн ордын гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буун дуу гаргасан, улмаар БОНХЯ, Централ таур зэрэг газруудад тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээлэл иргэдийг цочоосон хэрэг өчигдөр гарсан. Харин энэ талаар өнгөрсөн орой 18.00 цагт ТЕГ-аас мэдээлэл хийлээ. Мэргэжилтний хэлснээр “Гал үндэстэн” холбооныхон өглөө 10 цагийн үед төрийн ордны хойд талын төмөр хаалгаар хоёр буу, 46 сум, 9 ширхэг граннаттайгаар нэвтэрч хамгаалалтыхан хориг тавихад буу алджээ. Азаар хэн нэгний эрүүл мэнд, амь нас хохироогүй байна. Одоогоор эдгээр хүмүүст эрүүгийн хуулийн 177, 91 зүйл ангийн дагуу хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Харин БОНХЯ, Централ таур зэрэг газруудаас олдсон гар хийцийн тэсрэх бөмбөгийн талаар албан ёсны мэдээлэл өгсөнгүй. Энэ талаарх албаны мэдээллийг удахгүй өгнө гэдгээ харин мэдэгдлээ. 

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш