Долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг “Бүтээн байгуулалтын цаг” хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газар нэг жилийн хугацаанд 70 удаа хуралдаж, 1232 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ нь өмнөхтэйгээ харьцуулахад хоёр жилд хэлэлцдэг асуудлыг нэг жилд хэлэлцэн баталж, шахуу ажилласан гэсэн үг” хэмээн мэдэгдэв.
Нөгөөтэйгүүр Шинэчлэлийн Засгийн газар гарааны нэг жилд 400 гаруй ажил хэрэгжүүлсэн гэж ойлгож болох юм. Мөн Ерөнхий сайд ажлын арга барилдаа шинэлэг зарчмыг барьж ажилласан, тухайлбал, “Шинэчилж шийдье-222”, “Аймгийн цахим хурал”, “Шинэчлэлийн баатрууд”, “Хариуцлага хяналт хэрэгжилт”, “Өглөөний шинэ санаа” зэргийг ажил хэрэг болгон хэвшүүлсэн гэдгийг онцлоод яам агентлагийнханд баяр хүргэсэн юм.