logo
Барилгын материалуудын үнийг тогтвортой байлгах бодлого барьж байгаа гэлээ

Барилгын материалуудын үнийг тогтвортой байлгах бодлого барьж байгаа гэлээ

2013/09/24

Долоо хоног бүрийн Даваа гарагт хуралддаг “Бүтээн байгуулалтын цаг” хуралдааны үеэр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, “Тус яам Монголбанк хамтарч барилгын гол нэрийн материалуудын үнийг тогтвортой байлгах бодлого барьж байгаа. 9 дүгээр сарын эхээр цемент нийлүүлдэг үйлдвэрүүдэд засварын ажил хийсэн, ачилт саатсан шалтгаанаар цементийн үнэ гурав хоногийн турш 200.000 төгрөгт хүрсэн. Гэхдээ энэ хугацаанд үнийг 200.000 төгрөгөөр зарлаж байсан боловч ийм ханшаар нэг ч тоннын арилжаа хийгээгүй. Ачилт хэвийн болсноор одоо үнэ тогтворжсон. 10 дугаар сарын сүүлчээр сая тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр ашиглалтад орж, цаашдаа 2015 оноос дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Орон сууцны үнэ ханшийн сүүлийн үеийн мэдээгээр Улаанбаатар хотын захын хорооллуудад барьж байгаа барилгын нэг ам.метр талбайн үнэ 1.1-1.5 сая төгрөг байгаа бол хотын төвийн хорооллууд 3 сая төгрөгт хүрч байна. Гадны иргэд болон ченжүүд орон сууц олноор нь худалдаж авснаар үнэ өсгөж байна гэх мэдээлэл бий. Үл хөдлөх бүртгэлийн газраас гаргасан судалгаанаас харахад, нийт орон сууцны 96 хувь нь монгол иргэдийн, 2.6 хувь нь аж ахуйн нэгж, компанийн, 1.3 хувь нь гадаад иргэдийн нэр дээр бүртгэлтэй байна. 2010 онд 9800, 2011 онд 11.000, 2012 онд 11.400 айлын орон сууц ашиглалтад орж байсан энэ жил 14.000 айл орон сууцанд орох төлөвтэй байна” гэж мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш