logo
Чөлөөт бөхийн ДАШТ-нд оролцсон тамирчдад хүндэтгэл үзүүллээ

Чөлөөт бөхийн ДАШТ-нд оролцсон тамирчдад хүндэтгэл үзүүллээ

2013/09/26

Ц.Оюунгэрэл сайд Унгарын нийслэл Будапешт хотноо 2013 оны 09 дүгээр сарын 16-22-ны өдрүүдэд зохиогдсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 43 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчид, тэдгээрийн багш дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Манай улсын баг, тамирчидын гаргаж байгаа амжилтыг 2009 онтой харицуулахад 8 медалиар нэмэгдсэн ба цаашид ч нэмэгдэх боломж байгаа  хэлж байсан юм. Энэ оны хувьд одоогийн байдлаар ҮШБ-ийн тамирчид нийт 175 медаль хүртжээ. Ц.Оюунгэрэл сайд Та бүхэний амжилт бүр эх орны тань бахархал“ гэдгийг дуулгад цом, медаль хүртсэн бүх тамирчиддаа улам илүү амжилт гаргахыг хүсэн баяр хүргэсэн юм.  Тус тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй 7, эмэгтэй 7 тамирчин эх орноо төлөөлөн оролцсон билээ. Эдгээр тамирчдыг танилцуулбал:  

 

Эрэгтэй:        55 кг ОУХМ Эрдэнэбат      БЭХБАЯР                /Олимпийн жин/

60 кг ОУХМ Энхсайхан     НЯМ-ОЧИР              /Олимпийн жин/

66 кг ОУХМ Ганзориг         МАНДАХНАРАН     /Олимпийн жин/

74 кг ОУХМ Батчулуун       АНХБАЯР                /Олимпийн жин/

84 кг ОУХМ Оргодол          ҮЙТҮМЭН                 /Олимпийн жин/

96 кг ОУХМ Доржханд       ХҮДЭРБУЛГА          /Олимпийн жин/

120 кг ОУХМ Жаргалсайхан ЧУЛУУНБАТ       /Олимпийн жин/

Эмэгтэй:

                        48 кг МУГТ Цогтбазар        ЭНХЖАРГАЛ          /Олимпийн жин/

51 кг ОУХМЭрдэнэчимэг СУМЪЯА

                        55 кг ОУХМСүндэв             БЯМБАЦЭРЭН       /Олимпийн жин/

                        59 кг ОУХМТунгалаг           МӨНХТУЯА 

                        63 кг МУГТ Соронзонболд БАТЦЭЦЭГ             /Олимпийн жин/     

                        67 кг МУГТ Очирбат           НАСАНБУРМАА

                        72 кг МУГТ Очирбат           БУРМАА                   /Олимпийн жин/

 

ДАШТ-д манай эрэгтэй тамирчдын үзүүлсэн амжилт: 

55 кг: Эрдэнэбатын Бэхбаяр /ОУХМ/ - Есдүгээр байр          /34 бөх барилдсан/

60 кг: Энхсайханы Ням-Очир /ОУХМ/ - Тавдугаар байр      /39 бөх барилдсан/

66 кг: Ганзоригийн МАНДАХНАРАН /ОУХМ/ - хүрэл медаль /40 бөх барилдсан/

74 кг: Батчулууны Анхбаяр /ОУХМ/ - 29 дүгээр байр            /39 бөх барилдсан/

84 кг: Оргодолын Үйтүмэн /ОУХМ/ - Наймдугаар байр        /37 бөх барилдсан/

96 кг: Доржхандын Хүдэрбулга /ОУХМ/ - 31 дүгээр байр     /33 бөх барилдсан/

120 кг: Жаргалсайханы Чулуунбат /ОУХМ/ - 11 дүгээр байр          /29 бөх барилдсан/

 

Дасгалжуулагчид:

Бямбаринчингийн Баяраа: Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-нд 7 дахь удаа дасгалжуулагчаар оролцсон.


Цэрэнбаатарын Цогтбаяр: Эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин, ДАШТ-нд анх удаа дасгалжуулагчаар оролцсон.

 

Цэдэндамбын Энхбаяр: Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-нд анх удаа дасгалжуулагчаар оролцсон.

 

Оюунбилэгийн Пүрэвбаатар:Гавьяат тамирчин

 

Багийн дүн:

    Нэгдүгээр байр               Иран, 46 оноо
    Хоёрдугаар байр            ОХУ, 44 оноо
    Гуравдугаар байр          Гүрж, 29 оноо
    Наймдугаар байр         Монгол, 19 оноо

 

 

ДАШТ-д манай эмэгтэй тамирчдын үзүүлсэн амжилт: 

48 кг: Цогтбазарын Энхжаргал /Гавьяат тамирчин/ - Есдүгээр байр                                                                                                                                                        /29 бөх барилдсан/

51 кг: Эрдэнэчимэгийн СУМЬЯА /ОУХМ/ - Мөнгөн медаль       /23 бөх барилдсан/

55 кг: Сүндэвийн Бямбацэрэн /ОУХМ/ - Наймдугаар байр             /28 бөх барилдсан/

59 кг: Тунгалагийн МӨНХТУЯА /ОУХМ/ - Хүрэл медаль                         /25 бөх барилдсан/

63 кг: Соронзонболдын БАТЦЭЦЭГ /Гавьяат тамирчин/ - Мөнгөн медаль                                                                                                                                    /28 бөх барилдсан/

67 кг: Очирбатын НАСАНБУРМАА  /Гавьяат тамирчин/ - Хүрэл медаль                                                                                                                                         /24 бөх барилдсан/

72 кг: Очирбатын БУРМАА /Гавьяат тамирчин/ - Хүрэл медаль                                                                                                                                                         /29 бөх барилдсан/

Дасгалжуулагчид: 

Буяндэлгэрийн Батбаяр: Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ДАШТ-нд 3 дахь удаа дасгалжуулагчаар оролцсон.


Зэвэгийн Дүвчин: Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 4 дэх удаа дасгалжуулагчаар оролцсон.


Багийн дүн:

    Нэгдүгээр байр               Япон, 48 оноо
    Хоёрдугаар байр         Монгол, 47 оноо
    Гуравдугаар байр          АНУ, 37 оноо
    Дөрөвдүгээр байр          БНХАУ, 34 оноо
    Тавдугаар байр               Украин, 29 
    Зургаадугаар байр         ОХУ, 24 оноо

Монголын багийн дарга: Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, МЧБХ-ны ерөнхийлөгч Долгорсүрэнгийн ДАГВАДОРЖ

Албаны төлөөлөгч: МЧБХ-ны ерөнхий менежер Даваажавын Батням.

Багийнахлагч: МЧБХ-ныдэдерөнхийлөгчС.Мөнхсүх.

Шүүгч: Б.Төмөрбаатар Олимпийн зэрэглэлийн шүүгч, ДАШТ-нд хоёр дахь удаагаа шүүгчээр оролцсон юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш