Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн нь тогтоогдсон Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга З.Мөнхбат, ерөнхий архитектор Д.Майдар нарт хариуцлага тооцуулахаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбатад ханджээ.
З.Мөнхбат нь 2009, 2010 онд олсон орлогоо буруу дүгнэсэн, өөрийн нэр дээрх нэг, гэр бүлийнхээ хүний нэр дээрх нэг, нийт хоёр компани, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн хоёр орон сууц, гэр бүлийн хүний нэр дээрх зоорийн болон төмс, хүнсний ногоо, үр тариа, үтрэмийн зориулалтаар ашиглах зөвшөөрөлтэй гурван газар, өөрийн болон гэр бүлийн хүний нэр дээрх хувьцаа, гэр бүлийн хүний нэр дээрх хүнсний ногооны зоорь зэрэг объект, эд хөрөнгийг хэрхэн олсон талаар эх үүсвэрийг тайлбарлаагүй, мэдүүлээгүй байна. Гэр бүлийн хүний нэр дээр банкнаас авсан зээлийг мөн мэдүүлээгүй байжээ.
Харин Д.Майдар нь 2009, 2010 онд олсон орлогоо буруу дүгнэснээс гадна дөрвөн орон сууц, зочид буудал, халуун усны газар зэрэг барилга, объектын эх үүсвэрийг тодорхой бичээгүй, зах зээлийн үнэ ханшийг буруу мэдүүлсэн байна. Мөн газар, гэр бүлийн хүний нэр дээр байдаг байрыг барьцаалж банкнаас авсан зээлийг мэдүүлээгүй аж.
Дашрамд дурьдахад, өмнө нь Д.Майдарын 2006-2008 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, худал, ташаа мэдүүлснийг нь тогтоон хариуцлага тооцуулахаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбатад хандсаны дагуу түүнд Төрийн албаны тухай хуулийн заалтыг үндэслэн сануулах сахилгын шийтгэл ногдуулж байжээ.
З.Мөнхбат, Д.Майдар нар нь 2009, 2010 оны хөрөнгө, орлогоо худал мэдүүлэн Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байх тул энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.15-д заасны дагуу хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасан ажлаас халах, түдгэлзүүлэх, огцруулах үндэслэлээр хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас Дархан-Уул аймгийн Засаг даргад хандаад байгаа ажээ.
Дээрх албан тушаалтнуудын хөрөнгө, орлогыг хянан шалгах явцад эдгээр албан тушаалтнууд нээлттэй дуудлага худалдаагаар худалдсан газрын байршил, газар олголтын эх зургийг дур мэдэн өөрчилсөн, газрын байршлыг өөрчилснөөр иргэдэд газар зарж, давхардуулан олгосон, газар олгосон тухай акт, байршлын зургийг хууль бусаар баталсан, гомдол гаргасан иргэнийг олон удаа чирэгдүүлж албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй зөрчлийг илрүүлж, үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.
Г.Халиун