2014 оны хоёрдугаар сарын 7-23-нд Оросын Хар Тэнгисийн боомт хот Сочид болох өвлийн олимпийн бамбарыг өртөөлүүлэхээр Грекийн эртний Олимпия хотноо асаалаа. Тус арга хэмжээнд Олон улсын олимпийн хорооны шинэ ерөнхийлөгч Томас Бах болон Сочигийн олимпийг зохион байгуулах хорооны дарга Дмитрий Чернышенко нар Хера сүмийн балгаст болсон ёслолын ажиллагаанд оролцсон байна. Энэхүү ёслолыг үйлдэхдээ цагаан хувцастай эмэгтэй бамбарыг асаахын тулд хотгор толинд нарны гэрлийг ойлгож ашигладаг ажээ. Ирэх сарын 6-нд Москва очих бамбарыг Грек даяар өртөөлүүлэх ажээ. Ирэх сарын 7-нд Москва хотод эхлэх бамбар өртөөлүүлэх ажиллагаанд 14 мянган гүйгч оролцож, 65 мянган км замыг туулах юм. Бамбарыг сансраар өртөөлүүлэхээр олимпийг зохион байгуулагчид төлөвлөж байгаа аж.